Тонж Сар бол одон орон судлалын хамгийн сонирхолтой үзэгдлийн нэг. Сар энэ үзэгдлийн үеэр Дэлхийд хамгийн ойртож ирэхийн зэрэгцээ тэргэлшдэг. Тиймээс ердийн тэргэл Сарнаас тонж том Сар арай том, илүү тод харагдана.
Яг ийм тонж том Сар 2026.11.24-нд гарлаа. Үүнийг өнөөдөр буюу 2026.11.25-нд ч харах боломжтой. Энэ удаагийн тонж том Сар Дэлхийд хамгийн ойр очих цэгтээ хүрэхээс 1 хоногийн өмнө тэргэлшжээ. НАСА-гийн тайлбараар бол Сар Дэлхийд хамгийн ойр байрласан үедээ хамгийн хол байрласан үеийнхээсээ 14 хувиар том, 30 хувь тод харагдаж болно. Гэхдээ тонж Сар бүр ийм хэмжээний ялгаатай байна гэсэн үг биш.

Сар Дэлхийг төгс дугуй бус, зууван хэлбэрийн тойрог замаар эргэдэг. Тиймээс Дэлхийд хамгийн ойртох болон хамгийн холдох үе байдаг.
- Перигей (Perigee): Сар Дэлхийд хамгийн ойр байрлах цэг.
- Апогей (Apogee): Сар Дэлхийгээс хамгийн хол байрлах цэг.
Дэлхий болон Сарны хоорондын зай хамгийн бага байх үеийн Сарыг одон орончид “Тонж том Сар” гэдэг. Энэ нь өргөн хэрэглэдэг нэр томьёо юм. Тонж гэдэг нь онцгой гэсэнтэй утга ойролцоо үг.
