Элон Маск “Robotaxi” арга хэмжээний үеэр Tesla “Cybercab”-аа танилцууллаа


Элон Маск Пүрэв гарагийн орой Калифорниа мужийн Бурбанк дахь Warner Bros студид фирмийн удаан хүлээсэн робот такси болох “Cybercab”-ийг танилцууллаа.

Далавч мэт хоёр  хаалгатай, дөрөө, жолооны хүрдгүй футурист төрхтэй машин нь ноён Маск болон Теслагийн дараагийн гол түлхүүр аж.

“Cybercab”-нь хүний жолоодлоготой машинаас илүү аюулгүй гэв

Уг арга хэмжээний үеэр Элон Маск “Бидний энэ бүтээл  робот гэж нэрлэгдсэн. Бүрэн өөрөө жолооддог тээврийн хэрэгсэл нь хүний ​​жолоодлоготой машинаас илүү аюулгүй бөгөөд түрээслүүлэх замаар эзнийхээ мөнгийг ч олох боломжтой” гэжээ.  

Тэрээр арга хэмжээний үеэр 30,000 доллароос бага үнэтэй Кибер таксины тухай ярьж “Би цаг хугацааны хувьд өөдрөг үзэлтэй байх хандлагатай байдаг” гэж хошигножээ. Кибер таксины төсөл 8-р сард нээлтээ хийх ёстой байсан ч хойшлогдсон. Тэгвэл энэ талаар ноён Элон Маск “Дизайны өөрчлөлттэй холбоотой” гэж тайлбарлажээ. АНУ-д Кибер таксины өрсөлдөгч роботакси аль хэдийн үйлчилгээнд нэвтэрчээ. Роботакси технологи сайжирч байгаа ч тэд мөнгө хийж чадах эсэх нь эргэлзээтэй байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *