УИХ-ын гишүүн А.Ганбаатар УИХ-ын инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа тухай санал хэлж асуулт асуулаа. “Глоб интернэшнл” төвийн судалгаагаар иргэдийн 60 гаруй хувь нь “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”-ийн талаар мэддэггүй, мөн төрийн байгууллага дээр биеэр очсон ч хуулийн мэдээлэл хангалттай авч чаддаггүй гэсэн дүн гарсан байна. Хэдий төрийн байгууллагууд мэдээллээ нээлттэй нийтэлдэг гэх ч иргэд олон нийт тэр мэдээллийг олж авах мэдлэг дутуу байгаа нь харагдаж байна. Иймд хуулиа сайтар сурталчлах хэрэгтэйг УИХ-ын гишүүн А.Ганбаатар санууллаа.