Э.Батшугар: Зээлээ хугацаанд нь төлдөг иргэд барьцаагүй зээл авах боломжтой болно


УИХ-ын гишүүн Э.Батшугар зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.

Эдийн засгийн өсөлт, хүн амын насны бүтэц, аж ахуй нэгжийн үйл ажиллагааны цар хүрээнд нийцсэн банк, санхүүгийн салбарын бүтээгдэхүүн үйлчилгээг их өгөгдөл, тоон мэдээлэл болон зээлийн мэдээллийн санд буй мэдээлэлд үндэслэж гаргах учиртай. Харин манай улсад зээлдэгчийн зээлжих чадварт үнэлгээ хийх онооны аргалчлалыг эрх бүхий байгууллагаар батлуулах зохицуулалт байхгүй байна. Харин зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох асуудлыг эрх бүхий байгууллагаас баталдаг болсноор үнэлгээнд суурилсан банк, санхүүгийн үйлчилгээ нэвтрүүлэх боломж бүрдэнэ гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар онцлов. Тодруулж хэлбэл санхүүгийн сахилга баттай, зээлээ хугацаанд нь төлдөг иргэд урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр ипотекийн зээлд хамрагдах боломж энэ хуулийн хүрээнд нээгдэж байна. Мөн санхүүгийн хар жагсаалт буюу санхүүгийн “ял”-ыг үгүй болгох зорилготой гэж хууль санаачлагч хэллээ. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж хуулийн төслийг хэзээ хэлэлцэхийг шийдэх юм байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *