Малчин айл голын халианд автжээ


Увс аймгийн Давст сумын Торхилог багийн Галт гэдэг газарт өвөлжиж буй малчин Т-ын өвөлжөө, гэр өчигдөр голын халианд автсан байна. Энэ тухай дуудлага 14:10 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Давст сум дахь Аврах бүлгийн албан хаагчдыг очиход, 5 болон 8 ханатай 2 гэр усанд автсан байсан аж. Уг 2 гэрийг нүүлгэн, хуурай газарт буулгажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *