“Jeju Air” компанийн онгоц гэмтлийн улмаас буцаж газарджээ


“Jeju Air” компанийн Boeing 737-800 загварын онгоцны хөдөлгүүрт шувуу гацсан байж болзошгүйн улмаас ням гарагт осолдож, 179 хүн амь үрэгдэж, 2 хүн л аврагдсан. Тус онгоцыг осолдоход хүргэсэн шалтгаануудын нэг нь газардах төхөөрөмжийн гэмтэл гэж мэргэжилтнүүд таамаглаж буй. Тэгвэл тус компанийн өөр нэгэн “Boeing 737-300” онгоц өнөөдөр Гимпо олон улсын нисэх онгоцны буудлаас 06:37 цагт хөөрсөн ч газардах төхөөрөмж эвдэрсний улмаас буцаж газардсан талаар агаарын тээврийн компаниуд мэдээлжээ.

“Jeju Air” компанийн зүгээс 7C101 чиглэлийн нислэг хөөрсний дараахан газардах төхөөрөмжид гэмтэл үүссэн, эсэхийг нягтлахад хэвийн, аюулгүй байсан гэнэ. Гэхдээ “Аюулгүй байдлыг харгалзан, тус онгоцыг буцааж, чирэгдэл учруулж, таагүй байдал төрүүлснийхээ төлөө зорчигчдоос уучлалт гуйж байна” гэж мэдэгджээ.

Одоогоор үйл ажиллагаагаа явуулж байгаа 41 онгоцны 39 нь В737-800 загварынх. Газардах төхөөрөмж нь хөөрөх болон газардах үед газартай холбоо тогтоон онгоцыг тогтвортой дэмждэг төхөөрөмж бөгөөд цохилтыг шингээж аваад зогсохгүй газардах үед тоормосны үүрэг гүйцэтгэдэг аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *