БНСУ-ын амьтны эрхийг хамгаалах ашгийн бус байгууллага (KARA) Пажу хотод амьтдыг хүчирхийлэх зорилгоор үрчлэн авсан байж болзошгүй нэгэн этгээдийн талаарх мэдээллийг олон нийтэд дэлгэлээ. Ан гэгч этгээд зөвхөн 2024 оны байдлаар 11 муур үрчилж аваад хөнөөсөн хэргээр баривчлагдаж байжээ. Шүүхээс Анд тэнсэн харгалзах ял оногдуулж сулласан бөгөөд тэрбээр дараагийн шатны шүүх хурлыг хүлээх явцдаа ахин нэг муур үрчлэн авсан байна. Солонгосын амьтны эрхийг хамгаалах байгууллагад 2024 оны 12 дугаар сарын 31-нд нэрээ нууцалсан иргэнээс дээрх мэдээллийг хүлээн авсан байна. Мэдээлэгч “Ан саяхан муурын зургийг өөрийн KakaoTalk-ын нүүр зургаар тавьсан бөгөөд зурган дээрх муур өмнө нь бүртгэгдсэн хохирогчдын дунд байгаагүй гэсэн байна.

Ан нь өмнө нь Соманг нэртэй нохойг түр хугацаанд үрчилж авахдаа нэг өдрийн дотор устгаж байжээ. Амьтан хамгаалагчид түүний оршин суугаа газрын хаягаар очсон боловч тэрбээр хаалгаа тайлж өгөөгүй байна.
Цахим орчинд иргэд амьтдыг хүчирхийлж хэд хэдэн муур нохойг алсан аймшигт хүчирхийлэгчийг ахиад амьтан үрчилж авахаас сэргийлж чадахгүй байгаа төрийн байгууллагуудыг буруутгаж байна.