ОУХМ П.Мөрөн 1500 км замыг амжилттай тууллаа


Оролцогчид бүгд барианд ордог бол Дакар Дакар биш болж хувирна” хэмээн “Дакар ралли” уралдааны захирал Давид Кастера хэлсэн байдаг. Авто, мото спортын олимп гэгддэг “Дакар ралли”-д Монгол улсаас удам дамжсан тамирчин, ОУХМ П.Мөрөн хүч сорьж байгаа билээ.

Тэгвэл олон улсын хэмжээний мастер П.Мөрөн эхний хоёр гараагаа амжилттай дуусгасан байна. Тэрээр эхний гараанд 500 км замыг туулсан бөгөөд нийт замын 65 хувь нь элс, 26 хувь нь энгийн шороон хөрс, есөн хувь нь хад чулуутай байжээ. Харин өчигдөр 1000 км замыг туулснаар бариандаа амжилттай орсон байна.

П.Мөрөнгийн хувьд мотоциклийн төрөлд уралдахаар болсон Монголын долоо дахь тамирчин юм. “Дакар Ралли” Саудын Арабын Биша хотоос гараагаа эхлүүлсэн. Ийн тамирчид 7500 км замыг туулснаар Шабибату хотод барианд орох юм.

Өндөр уулс, элсэн манхан, хамгийн бартаат зам бүхий, амь насаа ч алдах эрсдэлтэй хатуу ширүүн тэмцлийн талбарт Дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан шилдэг тамирчид тэсвэр, тэвчээрээ сорин өрсөлдөж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *