Балбад улсад байрлах Дэлхийн дээвэр хэмээн нэрлэгддэг Эверестийн оргилд гарах зөвшөөрлийн хураамжийг 35 хувиар нэмэхээр болжээ. Тодруулбал Балбын эрх баригчид арван жилийн турш мөрдөж байсан 11,000 долларын хураамжийг 15.000 доллар болгон нэмэхээр болсон байна.
Зөвшөөрлийн хураамжийн өсөлт нь уулчдын урмыг хугалахгүй гэж эрх баригчид мэдэгджээ. Шинэ тариф 9-р сараас буюу авиралтын оргил үеэс эхлэн хэрэгжиж эхлэх аж.
Дэлхийн хамгийн өндөр оргилын 8 нь Балба улсад байдаг. Тиймдээ гадаадын ууланд авирах, аялал хийх хүмүүсийн зөвшөөрлийн хураамж нь тус улсын орлого, ажлын байрны гол эх үүсвэр болдог.