176 зорчигчтой “Эйр Бусан”-ы онгоцонд гал гарчээ


Нэгдүгээр сарын 28-ны шөнө Хонконг руу нисэж явсан “Эйр Бусан” компанийн онгоцонд Кимхэ нисэх онгоцны буудлаас хөөрөхөөр бэлтгэж байх үед нь гал гарчээ. Гал унтраах албаныхны мэдээлснээр онгоцонд байсан 176 хүн, түүний дотор 169 зорчигч, нисэх багийн 7 гишүүнийг аюулгүй нүүлгэн шилжүүлсэн байна. Нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн гурав нь бэртэж гэмтсэн ч амь насанд нь аюул учраагүй гэж мэдэгдлээ.

Гал түймэр унтраах албанд 22:26 цагт “Онгоцны арын дээд хэсэгт гал гарч байна” гэсэн мэдээлэл иржээ. Нисэх буудлын гал унтраах багийнхан мэдээлэл ирснээс хойш найман минутын дараа 22:34 цагт ослын газарт ирж, галыг унтрааж эхэлжээ.

Гал түймэр унтраах ангийн албаны эх сурвалж “Одоогийн байдлаар бид галыг онгоцны дотроос гарсан гэж үзэж байна” гэжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *