Австралид нацист ёсолгоо хийсэн тохиолдолд хорих ял авах шинэ хууль батлагджээ


Австралийн парламент пүрэв гарагт үзэн ядах гэмт хэргийн тухай хуулинд хэд хэдэн өөрчлөлт оруулаад байна.

Хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу нацист ёсолгоо хийх, хориотой бэлэг тэмдгийг сурталчлах зэрэг үзэн ядах гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 1-6 жил хорих ял оноодог болж байна.

Түүнчлэн терроризмыг санхүүжүүлсэн тохиолдолд доод тал нь 3 жил, террорист халдлага төлөвлөж үйлдсэн тохиолдолд 6-аас дээш жилийн ял шийтгэл оноохоор зааж өгчээ.

Сүүлийн саруудад тус улсад еврей нарын эсрэг олон тооны халдлагууд гарч, мэтгэлцээний гол сэдэв болж хувирсны дараагаар ийнхүү парламент үзэн ядах гэмт хэрэгтэй холбогдолтой шинэ хуулиудыг баталлаа.

Өнгөрсөн оны 12-р сард Мельбурн хот дах еврейн сүмийг шатаасан, өнгөрсөн сард Сидней хот дах еврейн сүм болон еврейн бага сургуульд гал тавин, шатааж, ханан дээр нь еврей нарын эсрэг утга агуулга бүхий граффити зураг зурсан, өнгөрсөн долоо хоногт Сидней хотоос дотор нь еврейчүүдийн эсрэг утга агуулга бүхий бичиг үлдээсэн тэсрэх бөмбөгтэй чиргүүл олдсон гэх зэрэг олон халдлагууд гараад байгаа юм.

Засгийн газраас хуулинд оруулсан дээрх нэмэлт өөрчлөлтүүдийг “үзэн ядах гэмт хэргийн эсрэг Австрали улсад батлагдсан хамгийн чанга хатуу хууль боллоо” хэмээн тодорхойлсон байна. Харин шүүмжлэгч, ажиглагчид, сөрөг хүчний намуудын зүгээс эрх баригч Хөдөлмөрийн намыг өөрийн бодлого төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрөөсөө эсрэг шийдвэр гаргалаа хэмээн шүүмжлээд байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *