Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн Шинэ хорооллын 24 дүгээр байрны хажуу талын нүхэнд өчигдөр өглөө “Prius Alpha” загварын суудлын машин унаж, 1 хүн гэмтлээ. Цэвэр усны гэмтсэн шугам хоолойг засахаар замын хажууд 4х8 метрийн хэмжээтэй, 3 метр гүн нүх ухсан байсан аж. Ухсан нүх, ил гаргасан шугамыг тойруулан хамгаалалтын тууз татсан байжээ. Жолоочийн нүд Нарны гэрэлд гялбахад, замын хажуу руу машинаа огцом дарж, уг нүхэнд унасан тухайгаа замын цагдаад мэдүүлжээ.
Тэрээр такси үйлчилгээнд явж байсан аж. Ард нь сууж явсан 7 сартай жирэмсэн эмэгтэйн эгэм, хавирга хугарч, эмнэлэгт хүргэгдсэн бол жолооч өөрөө гайгүй байгаа аж. Зорчигч эмэгтэйг жолооч болон замын цагдаа машинаас гаргаж чадаагүй тул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг дууджээ. Аврагчид 37 настай, эмэгтэйг уг машинаас гарган авч, Яаралтай тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байна.
One response to “Замын хажууд ухсан нүхэнд машин унаж, жирэмсэн эмэгтэй гэмтжээ”
Харанхуй шөнөөр маш их явцгаах юмаа,