Энэ долоо хоногт Буд, Ангараг, Бархасбадь, Сугар, Санчир, Тэнгэрийн ван болон Далайн ван гэсэн нарны аймгийн 7 гараг тэнгэрт харагдах бөгөөд “Оддын чуулган” гэж нэрлэдэг энэхүү сансар огторгуйн үзэгдэл 2040 он хүртэл ахиж үзэгдэхгүй ажээ.
Нарны аймгийн 7 гарагийг дурандаж харах хамгийн тохиромжтой үе бол энэ долоо хоногийн мягмар, лхагва, пүрэв, баасан гарагуудад нар жаргасны дараа юм байна.
Тодруулбал, Буд, Ангараг, Бархасбадь, Сугар гэсэн дөрвөн гараг шууд харагдах бол Санчир гараг тэнгэрийн хаяанаас доош байрлах учраас харахад нэлээд хэцүү байх гэнэ. Харин хамгийн хол оршдог, жижиг хэмжээтэй Тэнгэрийн ван, Далайн ван гарагуудыг зориулалтын дуран авай ашиглан харах боломжтой ажээ.
Нарны аймгийн долоон гарагийг олж харахын тулд тэнгэрийн хаяа сайн үзэгдэх орчинд очиж, нар жаргаснаас хойш хэдхэн минутын дотор үзэгдээд өнгөрдөг учраас бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй гэдгийг мэргэжлийн судлаачид зөвлөсөн байна. Мөн улс орон болгонд үүлэрхэг, манантай, цас бороо зэрэг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж харагдах байдал өөр байх болно гэдгийг анхаарах хэрэгтэй. Харин тусгай зориулалтын дуран авайгүй тохиолдолд буюу энгийн нүдээр Сугар болон Бархасбадь гарагуудыг л харах боломжтой ажээ.