Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хамгийн жижигхэн цэцэрлэгт хүрээлэнгийн амжилтыг Японы нэгэн цэцэрлэгт хүрээлэн тогтоож, Гиннессийн дээд амжилтын батламжаа гардаж авсан байна.
Уг цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалахын тулд өлмий дээрээ зогсч чаддаг байх ёстой гэнэ.
Ердөө дөрөвхөн хуудас цаасыг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй энэхүү цэцэрлэгт хүрээлэн Японы нийслэл Токио хотоос баруун өмнө зүгт 110 км-т орших, Шизүока мужийн Нагаизүми хотод байдаг байна.
Дэлхийн хамгийн жижигхэн цэцэрлэгт хүрээлэнгийн хэмжээ нь 0.24 метр шоо дөрвөлжин талбайтай бөгөөд эргэн тойрондоо жижиг бут, ургамалтай, голдоо чулуун дээр байрлуулсан жижиг модон сандалтай ажээ.
Холоос харвал энгийн нэгэн бонсайтай (бяцхан мод бүхий Японы эртний нэгэн урлаг) андуурч харагдахаар уг цэцэрлэгт хүрээлэнг Нагаизүми хотын нэгэн иргэн АНУ-ын Орегон мужийн Портланд хот дахь Милл Эндсийн цэцэрлэгт хүрээлэнд очиж, үзэж сонирхож байхдаа бүтээх санаа төрж байжээ.
Тэрхүү Милл Эндсийн цэцэрлэгт хүрээлэн нь Гиннессийн өмнөх дэлхийн хамгийн жижигхэн цэцэрлэгт хүрээлэнгийн амжилтыг эзэмшиж байсан бөгөөд Японы Нагаизүми хотын цэцэрлэгт хүрээлэн өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт шинэ дээд амжилтыг тогтоосныг Гиннессийн зүгээс албан ёсоор мэдэгджээ.
Хамгийн сонирхолтой нь Японы уг жижиг цэцэрлэгт хүрээлэнг тэртээх 1988 онд анх бүтээж байсан ч Гиннессийн номонд 37 жилийн дараа л бүртгүүлж байгаа юм байна. Албан ёсоор Гиннессийн номонд бүртгүүлж, батламжаа аваагүй байсан ч хотын оршин суугчид уг цэцэрлэгт хүрээлэнг дэлхийн хамгийн жижиг цэцэрлэгт хүрээлэн гэж үздэг байсан ажээ.
One response to “Дэлхийн хамгийн жижигхэн цэцэрлэгт хүрээлэн Гиннессийн номд бүртгэгджээ”
uu tsetserlegt hureelengee budaa bolgotson bn shdee deer ni suugaad