“Ногоон автобус”-ны гэх хэргийг хэлэлцсэн шүүх шийдвэрээ өнөөдөр танилцуулна


“Ногоон автобусны хэрэг” гэх тодотголтой, А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийг дэнслээд гаргасан шийдвэрээ шүүх бүрэлдэхүүн өнөөдөр танилцуулна. Энэ хэргийн гэм буруугийн шүүх хурал 20 гаруй хоног үргэлжилж, өнгөрсөн долоо хоногт буюу 4-р сарын 2-ны өдөр дууссан юм.

Хэргийг тодруулбал: Нийтийн тээврийн парк шинэчлэх ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан ч хамгийн түрүүнд оруулж ирсэн 100 ногоон автобус нь хуучин байсан юм.

Энэ хэргийг Авлигатай тэмцэх газар шалгаж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. “Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан дээрх худалдан авах гэрээний улмаас улсад 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдэг.

“Ногоон автобусны” гэх энэ хэргийг анх 2024 оны 1-р сард АТГ-аас нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн байдаг. Шүүх хурал сар гаруй хугацаанд үргэлжилсний эцэст өнөөдөр шийдвэрээ танилцуулахаар болж байна.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *