Хятадын Хубэй мужийн Ичан хотод барилгачид 3D хэвлэх технологи ашиглан, байшин барьж эхэлжээ. Их сургуулийн судалгааны багийнхны хийсэн архитектурын туршилтын үеэр 8 метр өндөр, хоёр давхар барилгын үндсэн суурийг ердөө 22 хоногийн дотор барьж дуусгасан байна. 100 ам метр талбай бүхий туршилтын энэ барилгыг барихад, 3D хэвлэх технологи ашигласан нь тус улсад анхны тохиолдол болоод байгаа юм.
Хятадад 3D технологи ашиглан, барилга хурдан барих туршилт хийжээ
