Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг эх оронд нь авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Тодруулбал, Иргэн “Н” гэх этгээд нь 2021 онд насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн гэх эрүүгийн хэрэгт эрэн сурвалжилж байсан бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчооноос Аргентин Улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран хэрэгжүүлсэн тусгай ажиллагааны дүнд байршлыг нь илрүүлж, баривчлуулсан байна.
Цагдаагийн байгууллагаас гадаад улсад оргон зайлж олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоох, шилжүүлэх болон албадан авчрах ажиллагааг идэвхтэй үргэлжлүүлэн зохион байгуулж байгаа тул гадаад улсад оргон зайлсан, эрэн сурвалжлагдаж байгаа иргэд өөрсдийн сайн дураар Монгол Улсад ирж цагдаа, хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллахыг анхааруулж байна.
Хүүхэд хүчиндсэн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан иргэн “Н”-г гадаад улсаас албадан авчирлаа
