Насанд хүрээгүй хохирогчийн биеийг үнэлүүлсэн, бусдад худалдсан этгээдүүдийн хэргийг шүүхэд шилжүүллээ


Прокурорын байгууллага 2025 оны 4 дүгээр сарын 7-ноос 11-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 50610, мөрдөн байцаалтын 3016 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 246 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллжээ.

Насанд хүрээгүй хохирогчийг бусадтай бэлгийн харилцаанд орж байгаа бичлэг байгаа гэж хууран мэхэлж, буудалд биеийг нь үнэлүүлэн бусдад худалдсан Ц.М, Б.Н нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 1, 2 /Хүн худалдаалах/, Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 /Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

Нэр бүхий иргэдийг биеэ үнэлэхэд зуучилсан, тээврийн хэрэгслээр хангасан Л.Ц-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлийн 1 /Бэлгийн мөлжлөг/, 12.6 дугаар зүйлийн 1, 2 /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж дүүргийн эрүүгийн хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *