Согтуу жолооч осол гарган жирэмсэн эмэгтэйг гэмтээжээ


Иргэд, жолооч нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байна. Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 3 сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 529 осол бүртгэгдсэн. Тухайлбал, энэ оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 22 цаг 30 минутад “Гэсэр сүмийн уулзварт согтуу жолооч бусдын машиныг мөргөж, жирэмсэн эмэгтэй хүн гэмтсэн байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Уг мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад “Toyota Corolla” автомашины жолооч М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Nissan Vanette” маркийн автомашинтай мөргөлдөж, жирэмсэн эмэгтэй хүн гэмтсэн байжээ. Энэ ослыг Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн тасаг үргэлжлүүлэн шалгаж байна. Жолооч М нь согтолтын зэрэг их буюу 2,53 бүхэл хувьтай байжээ.

Жолооч та бүхэн хариуцлагатай, ухамсартай байж бусдын болон өөрийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг эрсдэлд оруулахаас сэргийлнэ үү!


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *