Нэг жилийн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн урд замд гааз тээвэрлэж явсан том оврын автомашин дэлбэрсэн. Дэлбэрэлтийн улмаас онцгой байдлын гурван албан хаагч, дөрвөн иргэн амиа алдаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгөд 18.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон.
Тус хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг яг одоо болж байна. Энэ хэрэгт яллагдагчаар “Дашваанжил” ХХК-ийн захирал, том оврын машины жолоочийг татсан гэж хуулийн байгууллагаас мэдээлсэн билээ.