Blackpink хамтлагийн гишүүн Рөүз Америкийн дуучин, дуу зохиогч Бруно Марстай хамтарсан “APT” дуугаараа “American Music Awards”-д өрсөлдөхөөр болжээ. Ингэхдээ “Оны шилдэг хамтын бүтээл” болон “Оны шилдэг K-поп од” номинацид нэрээ дэвшүүлсэн байна.
Рөүз, Бруно Марс нарын хамтын бүтээл “APT” дуу нь 2024 оны аравдугаар сарын 18-нд цацагдсан. Рөүзийн “Rosie“ хэмээх шинэхэн цомгийн эхний дуу болон олон нийтэд хүрсэн юм. Тус дуу нь өнөөдрийн байдлаар Youtube-д 1.5 тэрбумын хандалттай байна.
“American Music Awards” нь ирэх тавдугаар сарын 27-ны өдөр болно. Сонирхуулахад тус наадмын “Оны шилдэг K Pop од” номинацид “BTS” хамтлагийн Jimin мөн өрсөлдөж байгаа аж.