Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Хан Хэнтийн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэр дэх Майнзоод 4-р сарын 29-ний өдрийн 10:40 цагт гарсан ойн түймрийг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Мандал сумын Онцгой байдлын хэлтэс, Байгаль орчны улсын хяналтын газар, Мод боловсруулах үйлдвэр, “Хан Хэнтий” УТХГ хамтран унтрааж байна.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн Дунд даваанд 4-р сарын 28-нд дэгдсэн ой, хээрийн түймрийг тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд, Түшиг сумын Мэргэжлийн анги, Тариа бригадын иргэд унтрааж байна. Уг түймэр 8.85 км урт, 6.85 км өргөн талбайг хамраад байгаа аж.
Зүүнбүрэн сумын Моностой багийн Хоёр даваанд 4-р сарын 28-нд гарч, Хушаат сумын нутагт тархсан түймэр Моностой ууланд хүрээд байна. Уг түймрийг Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газар, Зүүнбүрэн сумын Мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд, Хушаат сумын Мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд хамтран, 4-р сарын 30-ны 04:00 цагт түймрийн баруун хойд хэсгийг цурманд оруулсан юм. Уг түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.