Засгийн газраас цахим мөрийтэй тоглоом, бооцоот таавар, төлбөрт уралдааныг бүхэлд нь хориглох хууль санаачилсан. Тэгвэл эл хуулийг өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Цахим мөрийтэй тоглоом, бооцоо, таавраас нэг жилд 500 сая доллар гадагш урссан гэсэн тоо баримт байдаг.
Тэгвэл цахим мөрийтэй тоглоом, бооцоот таавар, төлбөрт уралдааныг бүхэлд нь хориглох хууль батлагдсанаар
-Агентуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ
-Цахим мөрийтэй тоглоом сурталчилсан, уриалсан бол зөрчлийн хариуцлага хүлээнэ.
-Цахим мөрийтэй тоглоомонд Монголоос хандах эрх хууль ёсны дагуу хаагдана.
-VPN зэргийг ашиглан тоглосон тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ.
-Монголчуудын хөрөнгө гадагш урсах хяналтгүй суваг хаагдана.
-Харийн этгээдийн мөнгө угаалт, оффшор дамжуулалт зогсоно.
-Иргэдээ цахим залилан, эдийн засгийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ гэж хууль санаачлагчид үзээд байгаа юм.