-
“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

“Хан хуур” пикчерсийн шинэ уран бүтээл “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER албан ёсоор цацагдаж, кино сонирхогчдын хүлээлтийг эхлүүллээ. 1980-аад оны Монгол орны амьдрал, хүний мөн чанар, хүч чадал, нөхөрлөл, сонголтын үнэ цэнийг өгүүлэх энэхүү бүтээлд Монголын тайз, дэлгэцийн урлагийн шилдэг уран бүтээлчид нэгджээ. Тус кинонд Монголын кино урлагийн өнгийг тодорхойлж буй Гавьяат жүжигчин…
-
Монгол адууны эх хэв шинжийг тодорхойлсон “Хүлэг эрдэнэ” үзэсгэлэн гарч байна

“Дэлхийн адууны өдөр-2026” арга хэмжээг тохиолдуулан зураач, урлаг судлалын ухааны доктор (Ph.D) Э.Гансүхийн “ХҮЛЭГ ЭРДЭНЭ” бие даасан үзэсгэлэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны үзэсгэлэнгийн танхимд 2026 оны 07 сарын 01-нээс 30-ны өдрүүдэд олон нийтэд хүрч байна. Үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүд нь сүүлийн 300 орчим жилд хамаарах монгол бичгээр туурвисан 40 гаруй судар болон сүүлийн 100 гаруй жилийн…
-
Шөнийн тэнгэрт амилсан монгол бахархал

Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар 1000 дроны гэрлэн шоу наадамчин түмний бахархлыг төрүүллээ. Эртний түүхт соёлын өв маань орчин үеийн технологийн дэвшилтэй төгс хоршиж, нийслэл хотынхоо тэнгэрт Соёмбоо гэрэлтүүлж, хүлэг морьдоо “давхиулсан” нь хүн бүрийн сэтгэлд хүрсэн мөч байв. Энэ нь зөвхөн үзүүлбэр бус, Монгол Улсын соёл, аялал жуулчлалын салбарын хөгжил, дижитал шилжилтийн тод…
-
Кино сонирхогчдын сонирхлыг хамгийн их татаж буй төсөлд 4 эрхэм оролцоно

Нэгэн цагт Улсын драмын эрдмийн театрын тайзнаа хамтран уран бүтээл туурвиж, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүртэж явсан дөрвөн жүжигчин энэ удаад нэгэн дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна. Тодруулбал, Монголын кино урлагийн өнгийг тодорхойлж буй гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, гавьяат жүжигчин С.Ариунбямба, гавьяат жүжигчин Ц.Цэрэнболд, жүжигчин Г.Эрхэмбаяр нар “Хан хуур” пикчерсийн шинэ уран бүтээлд нэгдэн ажиллаж…
-
Монгол дархны өдрийг угтан дэлхийд хосгүйд тооцогдох шинэ бүтээлийн нээлтийг хийлээ

Монгол дархны өдрийг угтан дэлхийд хосгүйд тооцогдох шинэ бүтээлийн нээлтийг Чингисийн музйед нээлтээ хийлээ.
-
Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нар гавьяат боллоо

“Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болд болон тус хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэж, энгэрээ мялаалаа. Олон жилийн турш Монголын рок поп урлагт үнэтэй хувь нэмэр оруулж, олон арван хит дууг сонсогчдынхоо хүртээл болгосон гавьяаг нь үнэлж ийнхүү гавьяат цол хүртээлээ. Тулгар төрийн 2235 жил, Их…
-
“Jurassic World Rebirth” кино 320 сая ам.долларын орлогоор бокс оффисыг тэргүүлэв

“Jurassic World Rebirth” кино нээлтээ хийсэн эхний тав хоногтоо дэлхий даяар 322.6 сая ам.долларын орлого оллоо. Энэ оны хамгийн өндөр орлоготой нээлтүүдийн нэг болов. Үүнээс 147.8 сая ам.долларыг Хойд Америкийн зах зээлээс, үлдсэн 174.8 сая ам.долларыг олон улсын 82 улсын кино театраас бүрдүүлсэн байна. Киноны гол дүрд Scarlett Johansson, Mahershala Ali, Jonathan Bailey нар тоглосон…
-
“Алтаргана-2026” наадамд 1200 төлөөлөгч оролцлоо

ОХУ-ын Улаан-Үүд хотноо 7 дугаар сарын 2-5-нд болж өндөрлөсөн 16 дахь удаагийн “Алтаргана” наадамд 5 орны 5,300 гаруй хүн хуран цуглалаа. Манай улсаас 6 аймгийн төлөөлөл болсон 1,200 гаруй хүн соёл урлаг, спортын арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцов. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан наадамчин олонд илгээсэн мэндчилгээндээ буриад зон олон эх хэл, өв соёлоо…
-
Б.Сарантуяа, Т.Ариунаа нар Ардын жүжигчин цол хүртлээ

Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа нарт Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ.Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан Монголын эстрад урлагийн салбарт өөр өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгосон хоёр дуучин ийнхүү Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ.
