-
Э.Амартүвшинд Итали Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар оддын одон, офицер цол хүртээхээр болжээ

Э.Амартүвшинд Итали Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар /“Ordine della stella d’Italia”/ төрийн шагнал Оддын одон, офицер цол хүртээхээр болсон байна. Энэ талаар Итали Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жиованна Пиккаррета өчигдөр “Чингис хаан” музейд болсон арга хэмжээний үеэр албан ёсоор мэдэгдлээ. Э.Амартүвшин нь 2009-2016 онд Дуурь бүжгийн эрдмийн театрт дуучнаар ажиллаж, одоо…
-
“Монголын сайхан орон” баримтат киноны хөгжмийг Үндэсний хөгжмийн их найрал анх удаа бүрэн эхээр нь эгшиглүүлнэ

Үндэсний урлагийн их теартынхан УГЗ, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Эрэгзэнгийн Чойдогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан “Э.Чойдог-100 жил” хүндэтгэлийн тоглолтыг үзэгч олондоо толилуулах нь. Уг хүндэтгэлийн тоглолт энэ сарын 27-нд болох аж. Түүний I симфони буюу 1961 онд бүтээсэн “Монголын сайхан орон” баримтат киноны хөгжмийг Үндэсний хөгжмийн их найрал анх удаа бүрэн эхээр нь эгшиглүүлэх…
-
“Дон Кихот” балетыг гэгээн хайрын өдрөөр толилуулна

“Дон Кихот” хайрын балетыг УДБЭТ-ын хамт олон Гэгээн хайрын өдөрт зориулан, энэ сарын 14, 15-нд толилуулах нь. Хөгжмийн зохиолч Л.Минкус уг балетыг зохиолч М.Д.Сервантесийн “Ла Маншийн ноён Кихот” романаас сэдэвлэн бичсэн юм. Алдарт бүжиг дэглээч М.Петипа уг хөгжмөөр “Дон Кихот” балетыг дэглэн, 1869 оны арванхоёрдугаар сарын 26-нд Москва хотын Их театрын тайзнаа анх тогложээ. Харин Монголын…
-
Кино урлагийг дэмжих сан кинонд 2 шаардлага нэмжээ

Кино урлагийг дэмжих сангаас хэрэгжүүлж буй төслүүдийн агуулга, нийгмийн хүртээмжийг сайжруулах зорилгоор 2 шаардлага нэмж тусгажээ. Үндсэн гэрээний 11.16 дахь заалтыг шинэчлэн найруулж, кино уран бүтээл нь Монголын түүх, соёл, зан заншил, өв уламжлалыг тодорхой, харагдахуйц байдлаар тусгасан байх гэсэн шаардлага нэмсэн байна. Шинэчилсэн заалт: Энэ өөрчлөлт нь үндэсний кино уран бүтээлээр дамжуулан, Монголын түүх,…
-
А.Амар “Монголын товч түүх” бүтээлийн шинэ хэвлэлийн нээлт боллоо

Мэргэн сайд Агданбуугийн Амарын мэндэлсний 140 жилийн ойг тохиолдуулан “Эрдэм төгс Амар” сангийн санаачилгаар Ардын төрийн нэрт зүтгэлтэн, их бичгийн хүмүүн А.Амарын “Монголын товч түүх” бүтээлийн анхны хэвлэлийн эхийг кирилл үсгийн хөрвүүлгийн хамтаар шинэчлэн хэвлэж, номын нээлтийг 2026 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Чингис хаан Үндэсний музейн Эрдэм шинжилгээний номын санд зохион байгууллаа. Одоогоос 90…
-
2025 оны өвлөн уламжлагчаар Урианхай туульч Н.Дамдиндорж шалгарав

Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг үндэсний болон Дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэх онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу жил бүр 1 өвлөн уламжлагчийг шалгаруулдаг уламжлалтай. 2025 оны шилдэг өвлөн уламжлагчаар Ховд аймгийн Дуут сумын харьяат “Монгол тууль” өвийг өвлөн уламжлагч, 8 дахь…
-
Үндэсний төв номын сан 11 мянга гаруй баринтаг судрыг цахимжуулжээ

Монгол Улсын Үндэсний номын сан болон АНУ-д байрладаг Азийн Өвийн Сан /Asian Legacy Library/ төрийн бус байгууллагын хооронд байгуулсан долоон жилийн хамтын ажиллагааны гэрээ дуусгавар болж тус номын санд “Төвөд хэлт ном судрыг каталогжуулан цахимжуулах төсөл”-ийг хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд 2018-2025 оны хугацаанд 11.359 баринтаг судрыг бүртгэлжүүлж, 199.986 гарчгийг каталогт оруулсан байна. Үүнээс 9.930 баринтаг судрын…
-
“Би чамд хайртай”-гийн Үрлээ бие даасан үзэсгэлэнгээ дэлгэлээ

Жүжигчин, уран бүтээлч С.Пүрэвмаа үндэсний хувцасны өдөр тутмын загварын “Өмсгал” бие даасан үзэсгэлэнгээ Уран зургийн галерейд нээлээ. Түүнийг олон нийт “Би чамд хайртай” уран сайхны киноны Үрлээгийн дүрээр сайн мэднэ. Тэрбээр 30 гаруй жилийн турш үндэсний хувцасны өдөр тутмын загварыг судалж, Монголын өв соёлыг орчин үеийн амьдралтай хослуулан бүтээжээ. “Өмсгал” хэмээх нэр нь Өмс/Гал буюу өмсгөлөөрөө…

