-
Скүүтер, суррон, бусад шинэ тээврийн хэрэгслүүд хуулиа хүлээж байна!

-Замгүй, зогсоолгүй, ангилалгүй тээврийн хэрэгслүүд нэмэгдсээр байгаа нь түгшүүрийн харанга дэлдэж байна- Монголчууд скүүтер, суррон гэдэг тээврийн хэрэгсэлтэй болоод нэлээд хэдэн жилийн нүүр үзлээ. Ялангуяа сүүлийн таван жилд хэрэглээ эрс нэмэгдэж, эдгээр шинэ тээврийн хэрэгслүүдийн улмаас гарсан осол гэмтлийн тоо 600 дөхөж бүртгэгдсэн байна. Тэр тусмаа сүүлийн хоёрхон жилийн доторх осол гэмтлийн тоо өмнөх жилүүдийнхээсээ…
-
З.Санждоржид эх орноосоо урвасан гэдэг зүйл ангиар 9,6 жил хорих ял оноолоо

Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждорж, Д.Бямбажав нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулжээ. Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждоржид 9 жил 6 сар хорих ял, Д.Бямбажавт 9…
-
Боловсролын сайдын биед халдсан Б.Найдалаагийн хэргийг хаасан байна

УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Боловсролын сайд П.Наранбаярын биед халдаж, гэмтэл учруулсан байж болзошгүй хэрэг өнгөрсөн гуравдугаар сарын 27-ны өдөр Төрийн ордонд болсон. Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж байсан юм. Тэгвэл тус хэргийг гэмт хэргийн шинжгүй хэмээн хаасан байна. Тодруулбал, нүүрэндээ гэмтэл авсан Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн Б.Найдалаад гомдол гаргаагүй бөгөөд Шүүх шинжилгээний байгууллагад үзүүлж,…
-
“Улаанбаатар төмөр зам”-ын нэр бүхий албан тушаалтны мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Иргэн Ж.Г нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын нэр бүхий албан тушаалтантай үгсэн хуйвалдаж өөрийн шууд хяналтад үйл ажиллагаа явуулдаг компаниараа дамжуулан “Улаанбаатар төмөр замаар олон улсын болон орон нутгийн харилцаанд тээшний вагон тээвэрлэх” хамтран ажиллах гэрээ байгуулж, тус компанийн орлого болох 600 мянган ам долларын хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор…
-
Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2025 оны 5 дугаар сарын 05-наас 09-ний өдрийг хүртэл хугацаанд 239 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Иргэн Г.Э нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 518 сая төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг…
-
Ч.Лодойсамбуу, Б.Түвшин нарын гишүүд НДШ-ийг бууруулах хуулийн төслийг УИХ-д орууллаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Түвшин, О.Номинчимэг, А.Ганбаатар, Ч.Лодойсамбуу, Г.Уянгахишиг, З.Мэндсайхан, П.Ганзориг, Г.Очирбат нар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Иргэн, хуулийн этгээдийн ажил, бизнес, үйл ажиллагаа чөлөөтэй эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, ачааллыг бууруулах, ашиг орлого, өрсөлдөх чадвар, ажлын байр нэмэгдүүлэх, далд эдийн засгийг ил болгож, чөлөөт зах…
-
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн зөрчил 44 хувиар буурчээ

Улсын хэмжээнд 2025 оны дөрөвдүгээр сард нийт 250.971 зөрчил бүртгэгдсэн нь гуравдугаар сард гарсан зөрчилтэй харьцуулан үзэхэд 18.1 хувиар өссөн байна. Дөрөвдүгээр сард гарсан зөрчлийг гуравдугаар сарын байдалтай харьцуулахад Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 43.8 хувиар, Төрийн албан тушаалтны шийдвэр үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 20.2 хувиар, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих…
-
Хуульч Д.Үүрцайх: Х.Нямбаатар Үндсэн хуулийг унтуулна гэж ярих хэмжээний дарангуйлагч болсон байна

Сар хүрэхгүй хугацааны дараа Нийслэл 14 хотод хуваагдах хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлнэ. 6-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль нь Үндсэн хуулийг зөрчиж байгаа учраас хуульч, эдийн засагчид нийлж өнөөдөр цэцэд мэдээлэл хүргүүллээ. Ингээд Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль чухам яагаад цэцэд хүрэх хэмжээний асуудал болсныг хамтдаа сонирхъё.…
-
Байлдааны 1500 сум хууль бусаар олж аваад, худалдах гэж байжээ

Иргэн Б 2024 оны 8 дугаар сард нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хууль бусаар олж авсан, байлдааны зориулалттай 1500 ширхэг сумаа бусдад худалдах гэж байгаад цагдаад баригджээ. Тухайн иргэн уг сумыг 2022 онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бусдаас хууль бусаар олж авч, улмаар Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх нэгэн…
