-
Осол болох үед автобус 64 км/ц хурдтай явж байжээ
Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт байх Талын-Уул гэх газар буюу Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 170 дахь км-ийн ойролцоо Toyota Hiace маркийн автомашин Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан Kia Grandbird маркийн том оврын автобустай мөргөлдсөн хэрэг гуравдугаар сарын 11-нд гарсан билээ. Ослын улмаас Toyota Hiace маркийн түргэний автомашинд зорчиж явсан 5 хүн, жолоочийн хамт…
-
Бага насны хүүхэд ааруул идэж байгаад хахаж, нас баржээ
Энэ оны 3 дугаар сарын 7-ны өдөр бага насны хүүхэд хахаж, нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг хүүхэд ааруул идэж байгаад, хахаж нас барсан байж болзошгүй байна. Иймд иргэд, эцэг эх, асран хамгаалагч Та бүхэн бага насны хүүхдээ хүүхдээр харуулахгүй байх, ганцааранг нь үлдээхгүй байх, хараа хяналтгүй орхихгүй байх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хайртай…
-
56 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлүүд алдагдсан хэргийг илрүүллээ
Энэ оны 02 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үнэт эдлэлийн дэлгүүрт тусгай зориулалтын техник хэрэгсэл ашиглан цонхны хамгаалалтыг эвдэн орж, 56 сая төгрөгийн үнэ бүхий алт, монетон ээмэг, бөгж, зүүлт алдагдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба…
-
Гэрэлтүүлгийн тулгуур мөргөж, дарагджээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд суудлын автомашин авто замын хажуугийн гэрэлтүүлгийн тулгуур багана мөргөсөн осол өчигдөр гарлаа. Уг осол 16:05 цагийн үед гарсан байна. Жолооч нь машиндаа хавчуулагдан, гарч чадаагүй аж. Нийслэлийн Аврах ангийн албан хаагчдыг очиход, 42 настай жолооч “Toyota Camry” загварын суудлын автомашинаар гэрэлтүүлгийн тулгуур багана мөргөж, дарагдсан байжээ. Аврагчид түүнийг эсэн мэнд гаргаж, Хонхор тосгоны Эрүүл…
-
Автомашины копутны хэсэгт бусдыг хэвтүүлэн бичлэг хийж яваад унагааж амь насыг нь хохироосон байж магадгүй хэрэг шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад сар шинийн баяр амралтын өдрүүдээр гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 6713 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Баярын өдрүүдэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд мөн жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээд зэрэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх 150 гаруй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл бүртгэгджээ. Цөөн тооны иргэдийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдлын улмаас бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд,…
-
Гүүрнээс суудлын машин унасан осол гарлаа
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай багийн Баруун-Өлөнт гэдэг газарт байрлах автозамын гүүрнээс өнөө өглөө үүрээр 4 зорчигчтой суудлын машин унасан осол гарлаа. Уг машины 2 зорчигч машиныхаа төмөр хийцэд хавчуулагдан, гарч чадаагүй байна. Тэднийг гаргуулахаар замын цагдаа 06:50 цагт онцгой байдлын албанд дуудлага өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 19 дүгээр ангийн албан хаагчдыг очиход, “Crown” загварын суудлын автомашин…
-
Юань гүрний үеийн 3 хүрэл толийг хилээр гаргах гэж байгаад баригджээ
Монголын эзэнт гүрний 5 дахь их хаан Хубилай хааны үе буюу 1268-1338 онд хамаарах түүх, соёлын биет өвийг Монгол Улсын хилээр хууль бусаар давуулах гэж байсан хэргийг гаальчид илрүүллээ. Өнгөрсөн 1 дүгээр сард ОХУ руу зорчих гэж байсан, Монгол Улсын иргэн Э гар тээшиндээ Юань гүрний үеийн 3 ширхэг хүрэл толь нуусан байжээ. Гаальчид түүнээс…
-
Цахимаар мөрийтэй тоглоод, 150 сая төгрөг алджээ
Цагдаагийн байгууллагад нэгэн иргэн 2024 оны 7 дугаар сараас 2025 оны 2 дугаар сарын хооронд нэр бүхий цахим саит руу 800 гаруй удаа хандан, покер, техас, рулет зэрэг тоглоомд бооцоо тавьж, 150 сая төгрөг алдсан хэмээн энэ оны 2 дугаар сард ханджээ. Түүний дагуу Цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба шалгалтын ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн онд…