Category: Эрэн сурвалжилга

  • АН, Их эв намын өргөдлийг хэлэлцэхээ хойшлууллаа

    АН, Их эв намын өргөдлийг  хэлэлцэхээ хойшлууллаа

    Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгч өнөөдөр (2025.12.30) хуралдах байсан ч ирц хүрээгүй тул хойшлууллаа. Шүүхийн тухай хуулийн 26.3-т “Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд нийт шүүгчийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон бол хуралдааныг хүчинтэйд тооцно” гэж заасан байдаг. Уг хурлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ХЭТ/3500 дугаар албан бичгээр ирүүлсэн “Төрийн нууцын болон албаны…

  • Хөхөө өвлөөр 3 айл орон гэргүй болжээ

    Хөхөө өвлөөр 3 айл орон гэргүй болжээ

    Ес эхэлж, өдөртөө -15, шөнөдөө -25 хэм хүйтэрч байгаа энэ үед 3 айл галд гэр орноо алджээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд эдгээр айл орон гэргүй болсон байна. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд 12-р сарын 29-нд 5 ханатай гэр шатав. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн  М-ын 5 ханатай гэр болон эд зүйлс шатаж байсан…

  • АН, Их эв намын өргөдлийг маргааш хэлэлцэнэ

    АН, Их эв намын өргөдлийг маргааш хэлэлцэнэ

    Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгч 12 дугаар сарын 30-нд хуралдахаар товлолоо. Уг хурлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ХЭТ/3500 дугаар албан бичгээр ирүүлсэн “Төрийн нууцын болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэнэ. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 8, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх…

  • 9 хүнийг мөнгө угаасан хэргээр яллав

    9 хүнийг мөнгө угаасан хэргээр яллав

    Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2025.12.18-нд шүүгдэгч Х.Х нарын нийт 9 хүнийг мөнгө угаасан хэрэгт гэм буруутайд тооцжээ. Их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн 26 аж ахуйн нэгжийн хуурамчаар бүрдүүлсэн санхүүгийн тайланг Тагнуулын ерөнхий газар, Татварын ерөнхий газар хамтран шалгаж, 34 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүлсэн аж. Үүнээс 20 гаруй тэрбум төгрөгийг…

  • Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийн захирлыг цагаатгав

    Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийн захирлыг цагаатгав

    З.Болдсайхан “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэр” ТӨААТҮГ-ын захирал, төсвийн шууд захирагчаар ажиллаж байхдаа хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн техник технологийг шинэчилж үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төсөл боловсруулж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай 2019 оны 5 дугаар сард төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээ байгуулжээ. Үүний дагуу 2019.05.24-нд эхний санхүүжилт 124,5 сая төгрөг, 2019.12.25-нд хоёр дахь санхүүжилт 125,4 сая…

  • Дэндүү харгис гэмт хэрэгтэй 2025 он

    Дэндүү харгис гэмт хэрэгтэй 2025 он

    Эмгэнэлтэй төгссөн ээдрээт эрэл Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Сайханмод гэх газарт 2025 оны 9-р сарын 17-нд машинд дүүтэйгээ унтаж үлдсэн 2 настай хүү алга болсон. Тухайн өдрийн 18 цагаас эхлэн орон нутгийн онцгой байдлын албан хаагчид болон гэр бүлийнхэн нь уг хүүгийн эрэлд гарсан. Ингэхдээ хүүгийн эрэлд аймгийн онцгой байдлын албан хаагчид, 210…

  • УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль Үндсэн хууль зөрчжээ

    УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль Үндсэн хууль зөрчжээ

    Үндсэн хуулийн цэц өнөөдөр (2025.12.26) дунд суудлын хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101.1, 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ. Уг хуулийн 101.1-т “Гишүүд Үндсэн хуулийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-д албан ёсоор тавьсан бол УИХ уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн,…

  • Мөнгөө төлөөгүй байж машиныг нь хүнд унуулан, онхолдуулжээ

    Мөнгөө төлөөгүй байж машиныг нь хүнд унуулан, онхолдуулжээ

    Иргэн Б.Б 2022 оны 5 дугаар сард “Зил-131” маркийн бор ногоон өнгийн машиныг 25 сая төгрөгөөр худалдан авчээ. Эхнэрийнх нь хамаатан О.Б уг машиныг нь зээлээр худалдаж авъя гэж гуйхаар нь зөвшөөрч, машинаа өгч явуулжээ. Гэтэл өнөөх нь төлбөрөө өгөөгүй байхдаа машиныг нь Завхан аймагт осолд оруулчихсан байжээ. Уг осолтой холбоотой эрүүгийн хэрэгт Б.Б иргэний…

  • 2 удаа хулгай хийгээд, 2 жил хорих ял авлаа

    2 удаа хулгай хийгээд, 2 жил хорих ял авлаа

    Б.Х 2024 оны 10-р сард Ховд аймгийн Жаргалант суманд иргэн О-н хүү Т-тэй хамт О-гийн гэрт түр амьдарчээ. Тэр энэ хугацаандаа уг айлын гэрээс нь 2 ширхэг аккумлятор, 1 ширхэг домакрат нууцаар авсан байна. Б.Х мөн 2024 оны 11-р сард иргэн Г-н гэрт нууцаар нэвтэрч, “Калибрь” бууны 7 хайрцагтай 350 ширхэг сум хулгайлжээ. Энэ хэргийг…

  • АТГ эрүүгийн 872 хэрэг мөрдөж байна

    АТГ эрүүгийн 872 хэрэг мөрдөж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 12 дугаар сарын 15-21-нд гэмт хэргийн шинжтэй 67 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 39 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 872 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 19 хэргийг шүүхэд…