-
согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 71 байжээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа. Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 8 дугаар сарын 2-ны өдөр нийт 2132 дуудлага, мэдээлэл бүртгэснээс зөрчлийн шинжтэй 673, гэмт хэргийн шинжтэй 103 дуудлага, мэдээлэл иржээ. Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 71 байжээ.
-
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүллээ

Баянхонгор аймгийн баяр наадмын бөхийн барилдаанд тахим авахдаа учраа бөхөө санаатайгаар тохойлдсон улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс түр түдгэлзүүлсэн байгаа болно. Ёс зүйн дүрмийн дагуу зөрчил гаргагч тайлбар гарган өгөх ба хариуцлагын хугацааг Ёс зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцэн олонхын саналаар тогтооно. ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨЛ
-
Аммиак алдагдсан газрыг тогтоолоо

Онцгой байдлын ерөнхий газраас аммиак алдагдаж байна гэх мэдээлэл ирсний дагуу Нийслэлийн байгаль орчны газраас байгаль орчны улсын хяналтын байцаагч томилон газар дээр нь хамтран ажиллажээ. Шалгалтаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “нэр бүхий” ХХК-ийн хөргүүрийн агуулахын техникийн өрөөнд аммиак алдагдсаныг тогтоожээ. Онцгой байдлын ерөнхий газартай хамтран шуурхай ажиллаж саармагжуулж чадсан байна.…
-
2,7 тэрбум төгрөгийн хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Ш.Г нь Ашигт малтмал газрын тосны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа Б.Г-той бүлэглэн Э.С-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл буцаан авах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөхийг шаардаж, нийт 2,7 тэрбум төгрөгийг дансаар дамжуулан хахууль авсан, 2024 онд өөрийн хөрөнгө орлого нь 122,2 сая…
-
Баавгайн бамбарууш, халиун буга хууль бусаар агнажээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 7 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмээлтийн шалган нэвтрүүлэх постоор иргэн Б нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтад орсон “Хүрэн баавгай”-н бамбарууш болон халиун бугыг хууль бусаар агнаж, тээвэрлэсэн үйлдлийг илрүүлэн холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.…
-
Уулын замд том оврын автомашин мөргөлджээ

Баянзүрх дүүргийн 11-р хороо Уулын зам зүүнээс баруун чигт том оврын ачааны автомашин мөргөлдсөний улмаас хөдөлгөөний эрчим ачаалал авсан байна. Цагдаагийн алба хаагчид ослын газарт ажиллаж байгаа бөгөөд том оврын тээврийн хэрэгсэл явах боломжгүй болсон тул ачих зөөвөрлөх тээврийн хэрэгсэл ашиглан холдуулж, зам чөлөөлөхөөр ажиллаж байна. Уулын замаар зорчих иргэд жолооч та бүхэн өөр зам…
-
Фишинг халдлагын 82.6%-ийг хиймэл оюунаар (AI) бичсэн байна

Олон улсын цагдаагийн байгууллага (Интерпол) болон Европолын 2026 оны албан ёсны тайлангуудад дурдсан дэлхий дахины кибер гэмт хэргийн гол чиг хандлага, шинэ мэдээллүүдийг багцлан хүргэж байна. Интерполоос гаргасан Ази болон Номхон далайн бүсийн тайлангаар судалгаанд хамрагдсан улс орнуудын нийт бүртгэсэн гэмт хэргийн 30 гаруй хувийг дангаараа цахим гэмт хэрэг эзлэх болжээ. Хуурамч залилан ФИШИНГ (Phishing)…
-
“Явуулын оффис” 7 буудал, Шар хадны эцэст ажиллана

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Эрх зүйт төр- Иргэний итгэлцлийн реформ” ыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн үйлчилгээг иргэн төвтэй, иргэндээ ээлтэй, хурдан шуурхай болгох зорилго тавин өнөөдрөөс эхлэн \2026.07.27\ “ЯВУУЛЫН ОФФИС”-ыг ажиллуулж эхэллээ. Хууль зүй, дотоод хэргийн яамны явуулын оффис өнөөдөр \2026.07.27\ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах 7 буудлын эцэс \10:00-12:00\ Баянзүрх дүүргийн…
-
Сэлэнгэд 3,6 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвөөс зүүн зүгт 100 км зайд өнөөдөр (2026.07.26) 08:08:09 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ерөө, Хүдэр, Шарын гол сумын Засаг дарга нараас асуумжаар тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэж мэдээлсэн байна. Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг, сумд: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын…
-
Эрээний боомтын гаалийн хашаанд байсан карго тээврийн ачааны автомашинууд өнгөрсөн шөнө шатжээ

Эрээний боомтын гаалийн хашаанд байсан карго тээврийн ачааны автомашинууд өнгөрсөн шөнө шатжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр хэт халалтын улмаас гал гарсан гэх урьдчилсан дүгнэлт гарсан байна. Мөн гал гарсан газарт байсан иргэн өөрийн лайв бичлэгтээ ойролцоогоор зургаан машин ачаатайгаа шатлаа хэмээн мэдээлсэн байна. Энэ талаар албаны мэдээлэл хараахан гараагүй байна.