-
Мөрдөгчийн буруугаас болоод, 1 хүн ялаас мултарч, зодуулсан хүн хохирч үлдлээ

Шүүгдэгч М 2024.08.13-нд бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж буруутгагдан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх уг явдалд М-ийг гэм буруутайд тооцож, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэн, хохирлыг түүнээс гаргуулахаар шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхээс уг шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.…
-
Т.Даваадалайг суллажээ

Нийслэлийн засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч асан Т.Даваадалайд авсан таслан сэргийлэх арга хэмжээгээ шүүх өөрчилж, Цагдан хорих төвөөс суллажээ. Түүнийг хахууль авах, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан АТГ шалгаж байгаа. Шүүх 5 дугаар сарын 22-ноос түүнийг цагдан хорьж, 7 дугаар сарын 22-нд цагдан хорих хугацааг нь 30 хоногоор сунгасан. Харин 8…
-
Хүнээр жолоочийн үнэмлэх гаргуулах гээд залилуулжээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 6-нд “Бусдад залилуулчихлаа” хэмээн иргэн Б ханджээ. 2026 оны тавдугаар сарын 21-нд Дорнод аймгийн Хэрлэн суманд оршин суух “Т” нь “Жолооны үнэмлэх гаргаж өгнө” хэмээн иргэн “Б”-с нэг сая орчим төгрөг авч, залилсан хэрэгт холбогдов. Уг хэргийг тус аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.
-
Айлаас хулгай хийсэн 6 хэрэг гарч, мөнгөн аяганууд алдагджээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр /2026.08.11/ орон байранд хулгайч орсон тухай 6 дуудлага иржээ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгэн айлын хаалга эвдэн орж, дунд гарын болон бага гарын мөнгөн аяга хулгайлсан байна. Баянзүрх дүүрэгт амьдардаг айл дунд гарын мөнгөн аяга 5, бага гарын мөнгөн аяга 1 ширхгийг алджээ. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс “Samsung” загварын 55 инчийн…
-
Гаальчдын 11 хэргийг шүүх хянаж, ял оноожээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон тээвэрлэгч нарт холбогдох 15 эрүүгийн хэрэг мөрдөн шалгаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн. Эдгээрээс 11 хэргийг шүүх хянан шийдвэрлэжээ. Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Замын-Үүд дэх Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд Монгол Улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэл…
-
Тарвас хураахаар яваад алга болсон охиныг олоогүй байна

Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт амьдардаг 10 настай охин 2026.08.01-ний өдрийн 09:00 цагийн орчим хөршийнхөө тарвас хураах ажилд туслахаар гэрээсээ явган гараад сураггүй болсон юм. Түүнийг одоо болтол олоогүй байна. Түүнийг алга болсон тухай дуудлагыг 8-р сарын 2-ны 20:40 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байдаг. Тус аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 123 дугаар…
-
Төсөвт 236 сая төгрөгийн хохирол учруулсан даргын хэргийг шүүхэд шилжүүлэв

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа И.Б Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч Р.Ц-тай бүлэглэн, төсөвт 236 сая төгрөгийн хохирол учруулжээ. “Э…” ХХК-ийн нэхэмжилсэн 236 сая төгрөгийн санхүүжилтэд төлбөрийн акт тавих харилцаа үүссэн эсэхийг нягтлан шалгахыг түүнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас даалгаж, албан бичиг хүргүүлсэн аж. Гэтэл тэр уг бичгийг үл…
-
100-300 мянган төгрөгийн хахууль өгсөн 6 хүний хэргийг шүүхэд шилжүүлэв

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Нэг цэгийн үйлчилгээний төвийн улсын бүртгэгч Д.А-д хахууль өгсөн хэрэгт холбогдсон 6 хүнд холбогдох 5 хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар нийслэлийн Прокурорын газар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ. Тэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Нэг цэгийн…
-
Н.Тавинбэхийн хэргийг прокурор хянаж дуусаад, шүүхэд шилжүүллээ

ЭХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Н.Тавинбэхэд холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газар хянаж дуусаад, шүүхэд шилжүүллээ. Н.Тавинбэхэд холбогдох хэргийг АТГ 6-р сард шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн юм. Тэр бусадтай бүлэглэн, Монгол Улсад хэрэгжүүлж буй төслийн хүрээнд ажлын гүйцэтгэл нь хангалтгүй байсан зөвлөх үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийн гэрээний хугацааг сунгуулах…
-
Хориглосон газраас шонхор барихаар явж байсан арабуудыг илрүүлжээ

Дундговь аймаг 2026 онд соёлын зориулалтаар идлэг шонхор шувуу бариулахгүй байхаар тогтжээ. Гэтэл тус аймгийн Ихцэгээн, Багацэгээн, Нүдэнгийн-Ухаа, Богтотын гол, Улаан нуур, Өндөрсүүж, Хадат ам, Адгийн шанд, Номт, Баруунгурав, Сүмийн дөрвөлж, Армогой, Өвөрмогой зэрэг газраар гадаад, дотоодын иргэд шонхор барьж байгаа тухай мэдээлэл малчдаас Цагаандэлгэр сумын ЗДТГ-т 7 удаа ирсэн байна. Үүний дагуу хэсгийн төлөөлөгч…