Цагдаагийн байгууллагад өчигдөр /2026.08.11/ орон байранд хулгайч орсон тухай 6 дуудлага иржээ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгэн айлын хаалга эвдэн орж, дунд гарын болон бага гарын мөнгөн аяга хулгайлсан байна. Баянзүрх дүүрэгт амьдардаг айл дунд гарын мөнгөн аяга 5, бага гарын мөнгөн аяга 1 ширхгийг алджээ. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс “Samsung” загварын 55 инчийн зурагт, айргийн хул, домбо алдагдсан хэрэг бүртгэгдлээ.
Айлаас хулгай хийсэн 6 хэрэг гарч, мөнгөн аяганууд алдагджээ
