-
Эрэн сурвалжилж байсан сэжигтэй этгээдийг баривчилжээ
Цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан сэжигтэй этгээдийг 07 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байр түрээслэн орогнож байхад нь баривчилж, шалгалтын ажиллагаа явуулж байна. Дээрх этгээд нь цахим орчинд “Байр түрээслүүлнэ”, “Чингэлэг зарна” гэх мэт хуурамч зар байршуулан бусдыг залилсан бөгөөд урьдчилсан байдлаар 250 орчим удаагийн үйлдэл тогтоогджээ. Тиймээс ард иргэдийг…
-
Бүлэглэн хулгай хийдэг этгээдүүдийг илрүүллээ
“Айлын байшин руу хулгай орчихлоо” гэх дуудлага, мэдээлэл энэ оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт оршин суух иргэний гэрт 31-46 насны гурван этгээдүүд хууль бусаар нэвтэрч хулгай хийж байсан үйлдлийг илрүүлжээ. Дээрх этгээдүүд нь энэ оны 07 сарын 17-ноос хойш нийт 12 удаагийн үйлдлээр иргэдийн…
-
АТГ эрүүгийн 931 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 7 дугаар сарын 21-27-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 78 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 30 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 32 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн…
-
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар: Хар тамхины хуулийн зохицуулалтыг чангаруулах шаардлагатай
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай хуульд шинэчилсэн найруулга оруулах” хуулийн төсөл санаачилж байгаа талаараа мэдээллээ. Тэрбээр “Би өнгөрсөн 6 сарын хугацаанд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай хуульд шинэчилсэн найруулга оруулах” хуулийн төслийн судалгааг хийж, бэлэн болголоо. Уг хуулийн төсөлд Засгийн газраас санал авах бичгээ өнөөдөр албан ёсоор явуулж байна. Нэг сарын…