-
“Хөгжлийн банкны” гэх хэрэгт ял оноохоор шүүх завсарлалаа

Хөгжлийн банкны гэх тодотголтой 42 хүн, хуулийн 3 этгээдэд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 3 хоног хэлэлцэж, шийдвэрээ гаргахаар завсарлалаа. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж, уг хэрэгт ял оноох юм. Энэ хэрэгт нийслэлийн Прокурорын газар 2022 оны 12 дугаар сард яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Түүнээс хойш…
-
П.Товуудоржийг хорих хугацааг сунгахгүй

Нийслэлийн Прокурорын газар яллагдагч П.Товуудоржид эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдуулан, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, цагдан хорьсон. Түүнийг цагдан хорих хугацааг сунгахаар саналаа тус шүүхэд 2026 оны 2 дугаар сарын 27-нд ирүүлжээ. Шүүх уг саналыг хянан хэлэлцэв. Шүүхээс хавтаст хэргийн материалд цугларсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагч, түүний…
-
Шөнө Орхон голд машин цөмөрчээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн нутгаар дайрдаг төмөр замын 19 дүгээр зөрлөгийн ойролцоо өнгөрсөн шөнө суудлын автомашин Орхон голын мөсөнд цөмөрч оржээ. Энэ тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба 2026.03.04-ний 01:59 цагт хүлээн авсан байна. Тэднийг очиход иргэн Т-ын “Lexux Rx450h” загварын суудлын автомашины урд талын хоёр дугуй…
-
6,6 тэрбум төгрөгийн хохирлоос 2,08 тэрбумыг нь нөхөн төлүүлжээ

Улсын хэмжээнд энэ оны хоёрдугаар сарын байдлаар нийт 496,017 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 10.9 хувиар буурсан гэж УЕПГ мэдээллээ. Үүний 88.3 хувь нь нийслэлд, 11.7 хувь нь орон нутагт гарчээ. Үүнээс 99.5 хувийг ЦЕГ, 0.5 хувийг ГЕГ, ТЕГ, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалган шийдвэрлэжээ. Бүртгэгдсэн нийт…
-
Хясан боогдуулах аргаар авлига нэхсэн албан тушаалтанд 2 жил хорих ял оноолоо

Өвөрхангай аймаг дахь төрийн байгууллагын ажилтан Г.Амардэлгэр нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа чиг үүргийнхээ хүрээнд 2024 оны 2-р сард Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт оршин суух, иргэн Т.Ш-ийг зөвшөөрөлгүйгээр, гэртээ барьцаалдан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй зөрчлийг илрүүлжээ. Г.Амардэлгэр уг зарчлийг илрүүлээд Т.Ш руу утсаар ярьж “Та надад 1 сая төгрөг зээлчих. Таны…
-
Бэрээ тэмдгээр хуурахаа больё!

Миний эх орон одон медалийн орон билээ. Хэрэгтэй, хэрэггүй нэр томьёо гаргаж, одон медаль, гавьяа шагналд өргөмжилдөг жишиг тогтоод удаж. Энэ удаад монголчуудын уг буруу сэтгэлгээний гажуудалд үндэслэн Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй холбогдуулан “Дархан бэр”, “Уран бэр”, “Хатан бэр” гэх өргөмжлөл эрэлттэй болсон талаар сурвалжиллаа. “Дархан бэр”, “Уран бэр”, “Хатан бэр” өргөмжлөл авч, бэрүүдээ баярлуулаарай”…
-
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг Ерөнхийлөгч санаачлах нь зөв үү?

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төсөл санаачилж буйгаа олон нийтэд хандан зарласан. Парламентын нэр хүнд унаж буй энэ үед уг хуулийн төсөл олон хүний алга ташилтыг дагуулж байгаа ч судлаачдад эргэлзээ, болгоомжлол үүсгээд байгаа юм. Энэ сэдвээр хуульчдаас байр суурийг нь тодрууллаа. Хуульч П.Эрхэмбаяр: -УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудал…
-
Хуурамч бичиг баримтаар бусдыг залилсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Нийслэлийн Прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт шүүхэд шилжүүлсэн зарим хэргийг онцоллоо. Үүнд: – В.М, Г.М нар нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн болон бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийн албан татварын ногдлыг бууруулан тооцож, бүртгэл үүсгэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх…
-
Нарагийн гэрт орсон хулгайчийг барьжээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд байрлах, УИХ-ын гишүүн Д.Нарантуяа-Нарагийн гэрт энэ оны 2 дугаар сарын 16-нд хулгайч орж, эд зүйлийг авсан юм. Уг этгээдийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж, 25 настай, эрэгтэй М үйлдсэнийг олж тогтоон, Нарагийн гэрээс хулгайлсан зарим эд зүйлсийг гэртээ хадгалж байхад нь баримт болгон хурааж авчээ. Тухайн этгээд өмнө нь хулгайн…
-
Т.Аюурсайханыг суллалаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан шүүхээс оноосон хорих ялаа эдэлж дуусаад, өнөөдөр суллагдлаа. Түүнийг АТГ-аас шалгаж байхдаа баривчилж цагдан хорьсон хугацааг шүүхээс оноосон хорих ялын хугацаанд нэгтгэж тооцсон. Энэ нь нийлээд, 2.6 жилийн хугацаа нь өнөөдөр дуусаж байгаа аж. “Нүүрсний” гэх хэрэгт холбогдсон, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг…