-
Засгийн газартай шүүхдэлцсэн “Ачит-Ихт” компани ялагдлаа

Улсын дээд шүүх өчигдөр “Ачит-Ихт” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэргийг хэлэлцлээ. Засгийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн 26.5-д “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Ачит-Ихт” ХХК-ийн хооронд байгуулсан хүдрийн овоолго ашиглуулах гэрээнд өөрчлөлт оруулж, үндсэн нөхцөл болох төрийн эзэмшлийн 34 хувийг эзэмшүүлээгүй, орхигдуулсан, илт нэг талын эрх ашгийг хангуулж, төрийн…
-
“Ногоон автобусны” гэх хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэх эсэхийг маргааш шийднэ

“Ногоон автобусны хэрэг” гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэх Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хурал энэ сарын 26-ны өдөр буюу маргааш товлогдоод байна. “Ногоон автобус”-ны гэх хэрэг 2022 онд Улаанбаатар хотын нийтийн тээврийн паркийг шинэчлэх үед илэрч, уг хэрэгт Ж.Сүхбаатар, С.Жавхлантбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, А.Ганхуяг нарын албан тушаалтан…
-
Сар шинийн өдрүүдэд бүртгэсэн дуудлага мэдээлэл өмнөх оноос 9.8 хувиар буурчээ

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ш.Жамъяндорж “Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад 5022 дуудлага мэдээлэл бүртгэсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй нийт 213 дуудлага байна. Мэдээллийг илүү нарийвчилбал нийт гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллээс хулгайлах 31, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 33, залилан мэхлэх шинжтэй 18 гэмт хэрэг гарлаа. Сар…
-
Гэрчилгээгүй гэдгээр нь далимдуулан, бусдын машины зогсоолыг авахаар оролджээ

Иргэн Б.Л 2023 онд хоёр өрөө орон сууцыг, авто зогсоолтой нь хамт Э.Х-с худалдаж авчээ. Э.Х байраа худалдахдаа “Энэ байрыг барьсан компани 2016 оноос хойш сураггүй болсон. Тиймээс авто зогсоолд өмчлөлийн гэрчилгээ гаргуулах боломжгүй болсон” гэж тайлбарлан, СӨХ-ны тодорхойлолттой хамт авто зогсоолоо хүлээлгэн өгсөн байна. Б.Л уг байрыг авсны дараа хажуу өрөө хөлсөлсөн хүнд зогсоолоо…
-
“Gem mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн Н.Энхбатын гомдлыг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа

“Gem mall” худалдааны төвд эхнэрээ хутгалж, онц хэрцгийгээр хөнөөсөн Н.Энхбат давж заалдахаар дээд шүүхэд хандаад байсан тухай бид мэдээлж байсан. Тэгвэл дээд шүүх гомдлыг хэлэлцэхээс татгалзаж, түүнд оноосон бүх насаар нь хорих ял хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ. Тодруулбал, шүүгдэгч Н.Энхбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хүнийг онц харгис хэрцгийгээр…
-
Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа

Нийслэлд сүүлийн нэг жилийн хугацаанд 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасаж, тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг шаардлага хангасан тээврийн хэрэгсэлд олгох ажлыг зохион байгуулсан байна. Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэвээс тодрууллаа. Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэв “Улаанбаатар хотод 550-600 мянган тээврийн хэрэгсэл тогтмол хөдөлгөөнд оролцож…
-
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурлыг хойшлууллаа

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурлыг 3-р сарын 23 хүртэл хойшлууллаа. Уг хэрэгт тодорхой ажиллагаа хийлгэхээр хойшлуулсан байна. Уг шүүх хурал 2-р сарын 6-нд нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэлсэн. Энэ хэргийг анхан шатны шүүх 2024 оны 3-р сард хэлэлцэж, З.Энхболд, Б.Энх-Амгалан нарыг нийтийн албанд…


