-
Шийдвэр гүйцэтгэгчдийн тухай 1800-1112 дугаарт мэдээлээрэй

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар шийдвэр гүйцэтгэгчидтэй холбоотой авлига, ашиг сонирхлын талаарх гомдол, мэдээллийг 1800-1112 тусгай дугаарт хүлээн авч эхэллээ. Монгол Улсын аль ч аймаг, сумаас уг утсаар мэдээлэл өгөх боломжтой аж. Иргэдийн өгсөн мэдээллийн дагуу хяналт шалгалт хийж, ямар нөхцөл байдал илэрсэн, түүний дагуу ямар арга хэмжээ авсан тухайгаа уг хүнд эргэн мэдээлэх юм…
-
Монгол Улс амиа хорлолтын түвшингээр дэлхийд дээгүүрт ордог

Амиа хорлолтын түвшин дэлхийн хэмжээнд нийгэм дэх сэтгэцийн эрүүл мэндийн байдлын тод тусгал болж байна. Манай орны хувьд амиа хорлолтын дундаж дэлхийн дунджаас 2 дахин их. Хүйсийн харьцаагаар авч үзвэл эрчүүд 30,8, эмэгтэйчүүд 5,4 хувьтай гэсэн статистик харагдана. Амиа хорлолтын талаарх олон зүйлийг нуршихаас илүү хэд хэдэн баримт дэлгэе. Баримт 1. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд…
-
Тэмээ мөргөөд, “Портер”-тоо хавчуулагджээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр багийн нутаг дахь Туяагийн бууцны ойролцоо 9-р сарын 14-15-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос Цогтцэций сум руу явж байсан 2 зорчигчтой ачааны машин мал мөргөжээ. Энэ ослын улмаас уг машины бүхээг дотогш чихэгдэж, дотор нь байсан 1 хүн төмөр хийцэд хавчуулагдсан байна. Хамт явсан хүн нь уг хүнийг гаргаж авах гээд чадаагүй тул 9-р…
-
Иргэд зөрчлийн мэдээллийг илгээж, хяналт тавих боломжтой “102 Police” апплейкшн ашиглалтад орлоо

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба хамтран иргэд зөрчлийн мэдээллийг илгээж, хяналт тавих боломжтой “102 Police” апплейкшныг ашиглалтад орууллаа. Иргэд замын хөдөлгөөн, нийтийн дэг журам болон бусад зөрчлийг илрүүлж мэдээлэх системийг олон улс “Crowdsourcing enforcement” буюу “иргэдийн оролцоотой хяналт” хэлбэрээр түгээмэл ашигладаг байна. Тухайлбал, БНСУ-д “Seoul smart…
-
Хүн алж, чемоданд хийгээд, зургаа авахуулсан хэрэгтний хэргийг 17-нд шүүх урьдчилан хэлэлцэнэ

Нмйслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.09.11-ний өдрийн 5555 дугаартай захирамжтай, яллагдагч Ц.Дагвадоржид холбогдох хэргийг 2025.09.17-нд тус шүүх урьдчилан хэлэлцэнэ. Түүнд 2024 оны 06 дугаар сард үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7 дахь хэсэгт зааснаар “хоёр, түүнээс дээш хүнийг алах,…
-
Ханбогдын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэр, ЭХЯ-ны Дулааны хэлтсийн дарга С.Цэрэнжамц нарыг баривчлаад байна

Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэр, Эрчим хүчний яамны Дулааны хэлтсийн дарга С.Цэрэнжамц нарыг ЭЦА өчигдөр орой баривчиллаа. Ц.Сайхандэлгэр Ханбогд суманд улсын төсвийн 30 тэрбум төгрөгөөр барьсан Дулааны цахилгаан станцын тендер сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт ажилласан юм байна. Ингэхдээ сонгон шалгаруулалтад хууль бусаар нөлөөлж, авлига авсан байж болзошгүй баримт хуулийн байгууллагынхны гарт оржээ. Ц.Сайхандэлгэрийн…
-
Танхай, хулгай багасчээ

Улсын хэмжээнд энэ оны 8 дугаар сард нийт 258.138 зөрчил бүртгэгджээ. Үүнийг 7 дугаар сартай харьцуулахад 3,2 хувиар өссөн байна. Нийт зөрчлийн 64.9 хувь нь нийслэлд, 35.1 хувь нь орон нутагт гарсан байна. Үүнээс 98.7 хувийг ЦЕГ, 1.3 хувийг ГЕГ, ТЕГ, Гадаадын иргэн, харьяатын газар, ОБЕГ зэрэг бусад эрх бүхий байгууллага шалган шийдвэрлэжээ. Зөрчил гаргасан…
-
Энэ онд хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 646 бүртгэгджээ

Эхний найман сарын байдлаар цагдаагийн байгууллагад 33,771 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 19.7 хувиар буюу 5552-оор өссөн үзүүлэлт юм. Үүнээс 28,690 нь хөнгөн, 5081 нь хүнд төрлийн гэмт хэрэг аж. Бүртгэгдсэн гэмт хэргийн дийлэнх нь буюу 23591 ньНийслэлд бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.4 хувиар өссөн үзүүлэлт. Харин…

