-
6 тэрбум төгрөг залилсан Э.Болорчулуун нарын хэргийг УДШ-ээр хэлэлцүүлэхээс татгалзав

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгч өчигдөр хуралдан, Э.Солонго, Э.Болорчулуун, Ж.Бодьсад нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ. Тэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэгт холбогдсон юм. ТОСК, НОСК-ын нэр барьж иргэдээс 6 тэрбум гаруй төгрөг луйвардсан тэдний хэргийг Мөрдөн…
-
Тариалангаас энэ намар 3 дахь хүн алга боллоо

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутгаас энэ намар 3 дахь хүн алга боллоо. 2 настай хүүг амиа алдсан хойно цогцсыг нь олсон бол самарт явсан эмэгтэйг олоогүй. Тэгвэл тус сумын Артархи багийн Шаржалга гэдэг газраас тус сумын харьяат иргэн Ц 10-р сарын 6-ны 18:00 цагийн орчим иргэн Х-гийн гэрээс гараад сураггүй болжээ. Уг газар нь аймгийн төвөөс зүүн зүгт…
-
Мал тууж яваад алга болсон малчныг олжээ

Увс аймгийн Тэс сумын Шархөдөө гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 85 км, сумын төвөөс баруун зүгт 110 км/ мал тууж яваад алга болсон малчныг олжээ. Тэр 10-р сарын 12-ны өдрийн 09:30 цагийн орчим Шархөдөө гэдэг газраас Улаангом сум руу мал тууж яваад сураггүй болсон юм. Ар гэрийнхэн нь 10-р сарын 13-ны өдрийн 03:30 цагт…
-
Тэмээ мөргөсөн машинд байсан 2 хүн амиа алдан, 3 хүн бэртжээ

Ховд аймгийн төв болон Манхан сумын хоорондох замд 11 тэмээ, 4 үхэр дайрсны улмаас машин онхолдож, 2 хүн амиа алдан, 3 хүн бэртсэн осол гарчээ. Уг ослын тухай дуудлага цагдаагийн байгууллагад 10 дугаар сарын 10-ны өдрийн 19:55 цагийн орчимд иржээ. Гэхдээ цагдаад ирсэн мэдээлэлд “Ховд аймгаас Мөнххайрхан сумын чиглэлд явж байсан машин 2 тэмээ мөргөж…
-
34 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 10 дугаар сарын 6-10-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 382 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 256 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоо 126 хүний урьдчилсан мэдүүлэг хянаж байна. Төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 34 албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн,…
-
Мал тууж явсан малчин алга болжээ

Увс аймгийн Тэс сумын 1 дүгээр багийн Шархөдөө гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 85 км, сумын төвөөс баруун зүгт 110 км/ 10-р сарын 12-ны өдрийн 09:30 цагийн орчим тус сумын харьяат иргэн У Улаангом сум руу мал тууж яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг өнгөрсөн шөнө 03:30 цагт аврагчид хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх,…
-
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг сонголоо

Нийт шүүгчийн III чуулган 10 дугаар сарын 9, 10-нд болж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Сахилгын хорооны үйл ажиллагааны тайлан, II чуулганаас Улсын дээд шүүхэд уламжилсан асуудлын хэрэгжилт, Канадын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх Комиссарын газар, Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллагууд хамтран хэрэгжүүлж буй “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн танилцуулгатай танилцлаа. Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд…
-
“Мөнгө өсгөж өгнө” гэх зараар 13 сая төгрөгөө залилуулжээ

“Телеграммаар даалгавар биелүүлж, мөнгө өсгөж өгнө” гэх зараар холбогдоод залилуулчихлаа” гэсээр энэ оны 10 дугаар сарын 9-нд нэгэн хүн цагдаагийн байгууллагад ханджээ. Иргэн А ийм зарын дагуу 5 удаагийн гүйлгээгээр нийт 13.240.000 төгрөгөө бусад руу шилжүүлсэн байна. Хялбар аргаар мөнгө олох гэсэн этгээдүүд залилах гэмт хэргийн талаарх зар, мэдээ мэдээллийг цахим орчинд их тавьдаг болсон.…
-
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнийг сонгох санал хураалт эхэллээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд 15 нэр дэвшигч нэрээ дэвшүүлсэн бөгөөд нэр дэвших болсон үндэслэл, хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулж, чуулганы оролцогчдоос тавьсан асуултад хариуллаа. Асуулт хариултын дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнийг сонгох санал хураалт эхэллээ.
