Category: Эрэн сурвалжилга

  • ҮХЦ шийдвэрээ 19:00 цагт танилцуулах байсан ч 22:30 минут болж хойшиллоо

    ҮХЦ шийдвэрээ 19:00 цагт танилцуулах байсан ч 22:30 минут болж хойшиллоо

    Ерөнхий сайд Г.Занданшатарын хүсэлтээр өнөөдөр 09:00 цагт эхэлсэн ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан 17 цагт өндөрлөж, цэцийн 9 гишүүн зөвлөлдөх танхимд орсон. Ингээд Их суудлын хуралдааны шийдвэрийг 19 цагт танилцуулах байсан ч 21:00 цаг болж хойшлов. 21 цагийн байдлаар ҮХЦ шийдвэрээ эцэслэх байсан ч цагаа дахин хойшлуулж 22:30 минутад танилцуулахаар болов.

  • Малын хулгай жилийн өмнөхөөс 19,4 хувиар өсжээ

    Малын хулгай жилийн өмнөхөөс 19,4 хувиар өсжээ

    2025 оны эхний 09 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 376 удаагийн мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 19.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Иймд Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр “Мал, мах–2025” арга хэмжээг зохион байгуулж, гарал үүсэл тодорхойгүй мал, махны тээвэрлэлтийг шалгах, хяналтын цэгүүд байрлуулах болон зах, худалдааны…

  • Дугааргүй машинаар замын хөдөлгөөнд оролцвол 25 мянган төгрөгөөр торгоно

    Дугааргүй машинаар  замын хөдөлгөөнд оролцвол 25 мянган төгрөгөөр торгоно

    Тээврийн цагдаагийн алба теле камерын ухаалаг систем ашиглан, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг илрүүлэн зөрчлийг арилгуулж байна. Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дахь хэсэгт зааснаар улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцвол 25 нэгж буюу 25.000 төгрөгөөр торгоно.

  • Компанийн мөнгийг цахим мөнгө болгож угаасан хэргийг шүүхэд шилжүүлэв

    Компанийн мөнгийг цахим мөнгө болгож угаасан хэргийг шүүхэд шилжүүлэв

    Прокурорын байгууллага 10 дугаар сарын 13-17-ны өдрийг дуусталх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 53713 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1464 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 506 хэрэг нээж, 194 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 93, Хөдөлгөөний аюулгүй байдал,…

  • Т.Дүүрэнд прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ

    Т.Дүүрэнд прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ

    Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэнийг одоогоос нэг жилийн өмнө АТГ-аас саатуулан шалгаж байсан билээ. Тэгвэл түүнд холбогдох хэргийг хуулийн байгууллагаас шалгаж дуусаад прокуророос түүнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Т.Дүүрэн нь Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хувьдаа болон бусдад давуу байдал бий болгох, ашиг хонжоо олох,…

  • Холимог тулаанч Г.Чинзоригт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

    Холимог тулаанч Г.Чинзоригт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

    Холимог тулаанаар хичээллэдэг байсан Г.Чинзоригт холбогдох хэргийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өчигдөр урьдчилан хэлэлцэж, шүүхэд шилжүүллээ. Г.Чинзоригийг цагдан хорих арга хэмжээг тус шүүх хэвээр үлдээжээ.  Г.Чинзориг нь энэ оны 6 дугаар сарын 26-нд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Халиун” авто засварын газарт найз М.Тэнгистэйгээ үл ялих…

  • Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгт мэргэшсэн прокурор ажиллуулна

    Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгт мэргэшсэн прокурор ажиллуулна

    Хүний эрхийн Үндэсний Комисс “Хүний эрх ба цахим технологи” нээлттэй арга хэмжээг өнгөрсөн долоо хоногт Булган, Эрдэнэт, Дархан-Уул болон Сэлэнгэ аймгуудад зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа Дархан-Уул аймгийн Прокукорын газарт ажиллаж, эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх явц дахь хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын зөвлөх…

  • Б.Эрдэнэсүхийг 2 хүртэлх жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татжээ

    Б.Эрдэнэсүхийг 2 хүртэлх жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татжээ

    НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн эхнэр О.Нарангарав гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байснаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан, олон нийтэд мэдэгдэж, амь нас нь эрсдэлд ороод байгаа талаараа мэдээлж, хэргийг хуулийн дагуу шалгаж өгөхийг хуулчьдаас хүссэн байдаг. Хуулийн байгууллагаас Б.Эрдэнэсүхийг нэг сар цагдан хорьж, мөрдөн шалгаж эхлээд байна. НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд зорчих эрхийг хязгаарлахаас хоёр хүртэл жилийн хорих ялтай Эрүүгийн…

  • Хар тамхины хэргээр шалгагдаж байхдаа оргосон оргодлыг баривчиллаа

    Хар тамхины хэргээр шалгагдаж байхдаа оргосон оргодлыг баривчиллаа

    Хар тамхитай тэмцэх газарт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашигласан гэмт хэрэгт шалгагдаж байхдаа мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан, яллагдагч Э-г энэ оны 10 дугаар сарын 16-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс олж, баривчлан, цагдан хорилоо. Уг оргодол баригдах үедээ Нэгдсэн үндэсний байгууллын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар…

  • 163 сая төгрөг залилуулжээ

    163 сая төгрөг залилуулжээ

    Телеграмм хаягаас “Даалгавар биелүүлж, орлоготой болоорой” гэх зарын дагуу өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 16-ны өдөр 5 иргэн 163 сая төгрөг залилуулжээ. 31-43 насны 5 иргэн бусдад залилуулсан энэ хэргүүдийг холбогдох Цагдаагийн газар шалгаж байна.