Л.Оюун-Эрдэнийг мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгаж байна


УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй холбогдуулан нэр бүхий хэд хэдэн иргэн АТГ-т гомдол, мэдээлэл гаргажээ. Үүнд үндэслэн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.3-т заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, мөн 18.6-д заасан “Мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа талаар нийслэлийн Прокурорын газраас мэдээллээ.

Улс төрийн нөлөө бүхий этгээдүүдтэй холбоотой хэд хэдэн хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаж, зарим нэр бүхий УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *