-
Хэн нэгэн рүү мөнгө шилжүүлэхээсээ өмнө шалгаж болно

Сүүлийн үед цахим залилан ихэсч хүүхэд, хөгшид голдуу өртөх болсон. Тэгвэл хэн нэгэн рүү мөнгө шилжүүлэхээс өмнө “Цахим залилангийн гэмт хэрэг”-т холбогдсон данс эсэхийг шалгах боломжтой боллоо. Утсан дээрээ “102 Police” аппликейшнийг суулгаад, зурагт байх зааврын дагуу орж “Дансны дугаар”-ыг шууд бичиж шалгаарай хэмээн Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.
-
“Ургац”-ын агуулахад гарсан галын тархалтыг зогсоожээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд байрлах “Од групп” компанийн “Ургац” гурилын үйлдвэрийн агуулах өнөө өглөө шатлаа. Энэ тухай дуудлага өнөөдөр 05:03 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 30, 34, 63 дугаар ангийн 100 гаруй албан хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр…
-
Шатахуунтай цистерн онхолдож, 8 тн шатахуун асгарчээ

Дорнод аймгийн Баян-Уул сумын Уртын-Адаг багийн нутгаар урсах Баадайн голд өчигдөр шатахуун тээвэрлэж явсан цистерн онхолдож, 8 тн шатахуун асгарчээ. Дорнод аймгийн Баян-Уул сумаас Хэнтий аймгийн Дадал сум руу 12 тонн бензин, 5 тонн дизель түлш тээвэрлэж явсан “Beiben North Benz HLQ525” загварын машин /цистерн/ замын хажуу руу унаж, дээшээ харсан аж. Уг ослын тухай дуудлагыг 18:24 цагт…
-
Нам даралтын зуух буудан, 1 хүн түлэгджээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багт өчигдөр орой нам даралтын зуух буудан, 1 хүн түлэгджээ. Уг галын дуудлагыг 20:28 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар анги хүлээн авсан байна. Гал сөнөөгчдийг очиход, 10х9 метрийн хэмжээтэй байшингийн галлагааны өрөөнд нам даралтын зуух буудаж, гал гарч байсан аж. Уг гал түймэрт иргэн Б-гийн нүүр түлэгджээ. Түүнийг тус аймгийн Нэгдсэн…
-
Бүх шатны шүүхийн шүүгч нар чуулж байна

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн хурлыг хоёр жил тутам зохион байгуулахаар заасан. Үүний дагуу ээлжит III чуулган өнөөдөр (2025.10.09) Төрийн ордонд эхэллээ. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг уг чуулганд “Тогтолцооны шинэтгэлээс чанарын дэвшил рүү” сэдэвт илтгэл танилцуулна. Түүний өмнө нь танилцуулсан илтгэлүүдтэй…
-
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өөрийг нь мөрдсөн 9 машиныг шалгуулахаар ЭЦА-нд хандлаа

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнөөдөр Эрүүгийн цагдаагийн албанд өргөдөл гаргалаа. УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: -“Оюутолгойн хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа ид явагдаж байгаа энэ үед сүүлийн хоёр долоо хоногийн турш 5896УЕУ, 3602УЕТ, 8592УЕУ, 7406УНК, 2983УАТ, 8643УЕН, 7935УНК, 8726УЕА, 4829УЕТ дугаартай, онцгой шинж тэмдэггүй 9 машин намайг даган, мөрдөн тагнаж байсныг баримтжуулан, Цагдаагийн ерөнхий газар болон нийслэлийн…
-
Бие даан нэр дэвшигч 801 хүний гарын үсэг цуглуулах шаардлагагүй боллоо

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн их суудлын хуралдаанаар Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэлээ. Энэхүү хуралдаанаас “Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос…
-
Монгол улсын визийг хуурамчаар үйлдэх тохиолдол гарах болжээ

Гадаадын иргэнд үзүүлэх виз, зөвшөөрлийн үйлчилгээ бүрэн цахимжиж, үйлчилгээ өмнөхөөсөө хялбар болсон хэдий ч Монгол Улсын виз, визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдэх тохиолдлууд гарч байгаа талаар Гадаадын иргэн харьяатын газраас мэдэгдлээ. Тухайлбал, Бүгд Найрамдах Бангладеш Улсын нэр бүхий иргэд нь уригч байгууллагын нэр ашиглаж, өмнө нь олгогдсон визийн зөвшөөрөл дээрх иргэний нэр, паспортын мэдээллийг өөрчлөх, хуурамч холбоос…
-
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болов

УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийг энэ оны 7 дугаар сарын 24-нд нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх дахин хэлэлцээд, прокурорт буцаасан юм. Ингэхдээ Б.Энх-Амгаланг Цагдан хорих төвөөс суллаж, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон бол З.Энхболдыг…
-
Гар утас зарах зараар ирээд, дээрэмджээ

Цахим орчинд “Nasan Bro” гэх хаягаас нэгэн хүн танихгүй хүмүүст гар утсаа дээрэмдүүлсэн тухайгаа мэдээлжээ. Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явууллаа. Уг хүн фэйсбүүкт “I pad air 4, I Phone 16 promax загварын гар утас зарна” гэсэн зар оруулжээ. Уг зарын дагуу 26-28 насны 5 залуу ирж, зарах гэж байгаа зүйлсийг нь үзэхийг…