18 нас хүрээгүй хүүхдүүд суррон унаж, замын хөдөлгөөнд оролцож буй зөрчлийг илрүүлж, таслан зогсоохоор замын цагдаа нар хяналт шалгалт хийж эхэллээ. Замын хөдөлгөөний удирдлагын төв хяналтын камерын тусламжтайгаар тогтмол хяналт тавьж, илэрсэн зөрчилд шуурхай арга хэмжээ авч байна.

Гэмтэл, согог судлалын үндэсний төвд цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтэл 2022-2025 онд 6 дахин өсжээ. Тухайлбал:
- 2022 онд – 50
- 2023 онд – 305
- 2024 онд – 532
- 2025 онд – 2792 хүн гэмтэж, бэртжээ.

4 дүгээр сарын 10-14-нд цахилгаан моторт бичил тээврийн хэрэгсэлтэй (цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед) холбоотой нийт 48 осол, гэмтэл бүртгэгдсэн байна. Ийм тээврийн хэрэгсэл унадаг дугуйтай адилгүй. Моторын хүчин чадалтай (скүүтер 60км/цаг хүртэл, суррон 120км/цаг хүртэл) гэдгийг тооцож, скүүтерийг 16 насанд хүрсэн, сурроныг 18 насанд хүрсэн хүн унахаар журамлаж, хэрэгжилтийг Тээврийн Цагдаагийн Албатай хамтран хянаж байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, 18 нас хүрээгүй бол суррон унуулахгүй байхыг анхааруулж байна.

