Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хууль бус ан агнууртай тэмцэх хяналт шалгалтаа эрчимжүүлжээ. Улсын хэмжээнд зохион байгуулж буй энэ шалгалтаар 2026 оны 1 дүгээр улиралд нийт 700 орчим иргэн, хуулийн этгээдийг хамруулав.

Үүгээр хууль бус ан агнууртай холбоотой нийт 165 зөрчил илрүүлсэн байна. Хулгайн анчид 25 зүйлийн 669 бодгаль амьтан хууль бусаар агнасныг тогтоожээ. Үүнд:
- Ойн зэрлэг гахай-10,
- Цагаан зээр-1,
- Шилүүс-1,
- Мануул-1,
- Нохой зээх-1,
- Өмхий хүрнэ-1,
- Чоно-18,
- Хярс-2,
- Үнэг-4,
- Туулай-1,
- Бугын эвэр-1,
- Ятуу-5,
- Эрээн хавиргат хахилаг-3,
- Шар шувуу-2,
- Ахууна-1,
- Шивэр хадран загас-91,
- Цурхай-15,
- Сугас-16,
- Мөнгөлөг цагаан загас-14,
- Бусад загас 175 бодгаль
Зөрчил үйлдсэн 165 хүнийг нийт 48 сая төгрөгөөр торгож, 204 сая 184.6 мянган төгрөгийн нөхөн төлбөр оногдуулжээ.

