-
Ачааны машинууд мөргөлдөж, жолооч нь бүхээгтээ хавчуулагджээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багт өнгөрсөн шөнө ачааны 2 машин мөргөлдлөө. Уг ослын улмаас 1 хүн машины бүхээг дотроо хавчуулагдсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь 66 дугаар ангийн албан хаагчид уг дуудлагыг 9-р сарын 9-ний 04:56 цагт хүлээн авчээ. Машиныхаа бүхээгт хавчуулагдсан жолооч О /35 настай, эрэгтэй/-г аврагчид эсэн мэнд гаргаж, эмнэлгийн…
-
Хадгалсан 30 тарваганы махаа сайн дураараа устгуулжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Уул суманд 3 хүн тарваган тахлаар өвчлөөд байна. Үүнтэй холбогдуулан тахлын голомтот бүс нутаг болон гарал үүсэл нь тодорхойгүй тарваганы мах худалдан авсан, хадгалсан, иргэд түүнийгээ тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгч, устгалд оруулж эхэлжээ. Мөрөн сумын нэгэн иргэн өчигдөр өөрийн хүсэлтээр 30 тарваганы мах хүлээлгэн өгч, гэртээ мэргэжлийн байгууллагаар…
-
Хар тамхины 3 хэргийг шүүхэд шилжүүлжээ

НҮБ-ын 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан мансууруулах. сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, тээврийн хэрэгсэлд хадгалсан Ч.Х, Б.М нарт холбогдох хэргийг Хар тамхитай тэмцэх газар шалгаж дуусаад, прокурорт шилжүүлсэн юм. Улсын яллагч эл хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол,…
-
Иргэдийн иргэний үнэмлэхийн лавлагааг ашиглан 32.4 сая төгрөгийн хохирол учруулжээ

Нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан М.П, Б.Х нар үгсэн хуйвалдаж, нэр бүхий иргэдийн газрыг луйварджээ. Тэд уг иргэдийн иргэний үнэмлэхийн лавлагааг ашиглан, тэдний нэр дээрх газрыг худалдан авч буй мэтээр хуурамч худалдах, худалдан авах гэрээ байгуулах замаар өөрсдөдөө давуу байдал бий болгож, улсад 32.4 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Мөн Г.Г-тэй үгсэн хуйвалдаж, иргэдэд гадаад…
-
Вакцин авах нэрээр 3.9 тэрбум төгрөг завшжээ

Нийтийн албан тушаалтан Д.Т, З.Б нар гэнэт хөрөнгөжсөн үндэслэл болон хөрөнгө, орлогоо АТГ-т нотолж чадаагүй байна. Д.Т 291 сая төгрөгөөр орон сууц худалдан авсан боловч уг мөнгийг хаанаас яаж олсноо тайлбарлаж чадаагүй аж. Мөн их хэмжээний мөнгөнийхөө эх үүсвэрийг ашиг сонирхлын мэдүүлэгтээ мэдүүлэлгүй, нуун дарагдуулжээ. Түүнээс АТГ-ын ажилтнууд хөрөнгө, орлогын эх үүсвэрээ нотлохыг шаардахад, хууль…
-
Хийх ёстой ажлаа 223.9 сая төгрөгийн хахууль авч хийжээ

Нийтийн албан тушаалтнаар ажилласан байсан Я.Б төсөл хэрэгжүүлсэн гэрээ дүгнэсэн акт үйлдэхдээ тухайн төслийг хэрэгжүүлсэн нэр бүхий компанийн барьж ашиглалтад оруулсан орон сууцнаас хямд үнээр худалдан авахаар тохиролцжээ. Тэр бол төрийн албан хаагч. Төсөл хэрэгжүүлсэн компанийн гэрээг дүгнэж, акт үйлдэх нь түүний хийх ёстой ажил, гүйцэтгэх ёстой үүрэг. Гэтэл тэрээр уг компанийг өөрт нь хямд…
-
Хар тамхины 2 бүлгийг үйлдэл дээр нь баривчилжээ

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хар тамхи худалддаг 2 бүлгийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар энэ оны 9-р сарын 4-5-нд шилжих шөнө илрүүлэн, баривчиллаа. Тэднийг хар тамхиа бусдад худалдаж байхад нь үйлдэл дээр нь баривчилсан байна. Уг 2 бүлгийн 11 гишүүнээс Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд 4 төрлийн бодис, хэрэглүүр, бэлэн мөнгө, 11 гар утас, 6…
-
Хүн хөнөөсөн 2 хэргийг шалгаж дуусжээ

Монгол Улсын хэмжээнд энэ оны 1-8 дугаар сард хүн хөнөөсөн 116 хэрэг гарчээ. Үүний 58 хэрэгт нь сэжигтэн этгээд сүх, хутга, хайч ашиглан, хүн хөнөөсөн байв. Өнгөрсөн 4-р сарын 16-нд нийслэлийн Баянгол дүүрэгт иргэн З-г хутгалан хөнөөсөн бол 6-р сарын 22-нд иргэн Б-г баруун гарын булчин, цээжинд нь 2 удаа хутгалан хөнөөсөн хэрэг гарсан юм.…
-
Солонгос жуулчин унаж нас барсан хэргийг Архангай аймгийн цагдаагийн газар шалгаж байна

БНСУ-ын Youtube-р эмэгтэй Монголд аялж яваад амь насаа алдсан талаар өчигдөр буюу есдүгээр сарын 7-ны өдөр тус улсын Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн байна. Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сарын 28-нд 20 орчим насны “А” гэх солонгос эмэгтэй Хоргын тогоо дээрээс зураг авах гэж байгаад унаж амиа алджээ. Уг солонгос эмэгтэй нь БНСУ-ын 90 мянга гаруй дагагчтай аялагч, Youtube-р болох Шин…
