-
Хууль бусаар агнасан 34 тарвага, 7 калибр буу хураан авчээ

Өвөрхангай аймгийн Байгаль орчны газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Зоонозын өвчин судлалын төв хамтран, хууль бусаар тарвага агнасан, мах, арьс, түүхий эдийг нь худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, хадгалсан 17 зөрчил илрүүллээ. Тэд сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нартай хамтран тарваган тахлын голомттой бүс нутгуудад хяналт, шалгалт хийж байгаа аж. Ийм шалгалтаар 17 зөрчил илрүүлж, 9…
-
1 айлын 2 гэр шатжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороонд өнгөрсөн шөнө айл шатаж, 1 айл гэр оронгүй боллоо. Энэ тухай дуудлагыг гал сөнөөгчид 9-р сарын 2-ны 00:31 цагт хүлээн авчээ. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн А-ын эзэмшлийн 5 ханатай 2 гэр эд зүйлийн хамт бүрэн шатаж байсан аж. Уг галд хүн өртөөгүй…
-
Бусдыг төөрөгдүүлж 23,8 сая төгрөг залилжээ

Прокурорын байгууллага 8 дугаар сарын 25-29 хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 53.781 эрүүгийн хэрэгт хянажээ. Энэ хугацаанд гэмт хэргийн шинжтэй 1827 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 985 хэрэг шинээр нээжээ. Үүний 1 нь иргэн М.Э, Д.И нарт холбогдох хэрэг юм. Тэд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар…
-
Гадаадаас мансууруулах бодис оруулж иржээ

Иргэн Э.С мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг гадаад улсаас шуудан илгээмжийн үйлчилгээ ашиглан, улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт холбогджээ. Уг бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан аж. 126,1 грамм бодисыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж энэ хэргийг шалгасан цагдаагийн байгууллага тогтоожээ. Түүнтэй хамт У.М гэх хүнийг прокурор энэ хэрэгт…
-
ББСБ-аасаа 1.2 тэрбум төгрөг завшжээ

Банк бус санхүүгийн нэгэн байгууллагын санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Д.Л албан тушаалаа ашиглан, байгууллагынхаа эд хөрөнгөнөөс 1.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгө завшжээ. Тэр ингэж олсон мөнгөө криптовалют болгон хувиргасан байна. Бусдын хөрөнгө завшсан, мөнгө угаасан энэ хэргийг цагдаагийн байгууллага шалган тогтоож, прокурорт шилжүүлэв. Эл хэрэгт улсын яллагч Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1,…
-
Биеэ үнэлэгч зуучилж, орлогыг нь хуваадаг байжээ

Нэр бүхий үйлчилгээний газрын менежер М.А тусгай үйлчилгээтэй өрөөгөөр үйлчлүүлсэн иргэдэд биеэ үнэлэгч зуучилж өгдөг байжээ. Тэр үүнийхээ хариуд тухайн биеэ үнэлэгчийн олсон орлогын тодорхой хувийг авдаг байжээ. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 2 /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
-
Фэйсбүүкээр хүн занаад, хэрэгт холбогджээ

Иргэн Г.Н өөрийн фэйсбүүк хаягаас өөр хүний фэйсбүүк хаяг руу “Чамайг байгаа газраас чинь олж байгаад ална шүү” гэх зэргээр удаа дараа заналхийлжээ. Нөгөө хүн нь уг чатыг нь хадгалан авч, цагдаагийн байгууллагад хандсан байна. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалган, Г.Н-ыг хүн дарамталсан, айлган сүрдүүлсэн, заналхийлсэн болохыг тогтоож, хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.…
-
Хуурамч гадаад паспорт гаргаж өгчээ

Б.Б, Б.Э нар нийслэлийн нэгэн дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа бусдад Монгол Улсын үндэсний гадаад паспортыг хуурамчаар гаргаж өгчээ. Тэд хуурамч бичиг баримт бүрдүүлж өгснийхөө хариуд хахууль авсныг АТГ тогтоосон байна. Энэ хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1,4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх,…

