-
Хахууль өгсөн, авсан хүмүүсийн хэргийг шүүхэд шилжүүлэв

Тендерт шалгарахын тулд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагын албан тушаалтнуудад нийт 155 сая төгрөгийн хахууль өгсөн Б.Д, нийтийн албан тушаалтан Л.Б -д 100 сая төгрөгийн хахууль өгсөн “Ө” компанийн гүйцэтгэх захирал Д.Б, Ц,Б нарт холбогдох хэрэгт нийслэлийн Прокурорын газар яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүллээ. Тус байгууллагын нийтийн албан тушаалтан Л.Б, Э.Б, Г.А нар тухайн…
-
“Алтайн хүдэр” ХХК-ийн Р.Базараа нарын хэргийг шалгаж дуусжээ

“Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базараа болон түүнтэй холбоотой хэд хэдэн хүнийг өнгөрсөн 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилж, цагдан хорьж байсан билээ. Тэгвэл дээрх нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг мөрдөн шалгаж дуусаад, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ. Тодруулбал “Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базараа нарыг “Банк хууль бусаар байгуулах”, “Банкны төлбөрийн чадвар…
-
МСҮТ-д сураагүй 18 хүнд 22 сая төгрөгийн тэтгэлэг олгосон И.Жанболат, Е.Айнур нарын ялыг хэвээр үлдээв

Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн захирал асан И.Жанболат, мэргэжилтэн Е.Айнур нарт холбогдох хэргийг тус аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн 7 хоногт хэлэлцлээ. И.Жанболат МСҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Е.Айнур, сургалтын аргазүйч Е.Керим нартай бүлэглэн, 2019-2020 оны хичээлийн жилд тус төвд суралцаагүй 18 иргэнийг суралцсан…
-
Улсын дээд шүүх Хангарди ордонд нүүн оржээ

Улсын дээд шүүх өнөөдрөөс нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1-р хороон дахь Ц.Жигжиджавын гудамжинд байрладаг боллоо. Сүхбаатарын талбайн баруун талд, хуучнаар Хангарди ордонд тус шүүх өнгөрсөн 7 хоногт нүүн оржээ. Өнөөдрөөс эхлэн хяналтын шатны бүх шүүх хурлыг энэхүү шинэ байрандаа хийх юм байна. Энд Улсын дээд шүүхээс гадна бүх шатны шүүхийн шүүгчдийг сургалт, судалгаа, мэдээллээр хангадаг Шүүхийн…
-
АТМ-ээс мөнгө авах зуурт машиныг нь хулгайлжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс энэ оны 8-р сарын 23-ны 04:00 цагийн үед суудлын машин хулгайд алдагджээ. Уг машины эзэн АТМ-ын гадна машинаа асаалттай орхиод, АТМ-ээс бэлэн мөнгө авсан аж. Тэр хойгуур нь хулгайч машиныг нь унаад зугтжээ. Энэ эхний 7 сард тээврийн 119 хэрэгсэл хулгайд алдагдаад байна.
-
Ерөнхийлөгч нарын нэрээр иргэдийг залилдаг болжээ

Цахим залилагчид иргэдийн хувийн мэдээллийг олж авахын тулд хиймэл оюун ашиглаж эхэллээ. Тэд олны танил эрхмүүд болон Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгчийн дүрс бичлэгийг ашиглахдаа хэлсэн үг яриаг нь хиймэл оюунаар өөрчилдөг болжээ. Ерөнхийлөгч, дуучин, жүжигчин хүмүүс өөрсдөө ямар нэг сугалаанд оролцон, их хэмжээний мөнгө хожсон, хадгаламжаа өсгөсөн, хөрөнгө оруулалт татсан тухайгаа ярьж буй мэт…
-
Машин мөргөлдөж, хүн хавчуулагджээ

Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн Цант гэдэг газар өчигдөр 2 машин мөргөлдөж, машины төмөр хийцэд хүн хавчуулагджээ. 8-р сарын 31-ний өдрийн 18:37 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь 61 дүгээр ангийн албан хаагчдыг уг дуудлагаар очиход, Орхон аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж байсан иргэн П-ын“Nissan X-Trail” загварын автомашин /3 зорчигчтой/, Улаанбаатар хотоос…
-
Эмийн сангийн цонхоор орж, эм хулгайлжээ

Эргэлтийн эмийн сангаас эм алдагдсан тухай дуудлага энэ сарын 25-нд Төв аймгийн Цагдаагийн газарт иржээ. Тус аймгийн төв дэх нэгэн эмийн сангийн цонхоор хүн орж, өвчин намдаах үйлчилгээтэй “Тебантин” гэх 400 ширхэг эм хулгайлсан байжээ. Уг хэргийг тус аймгийн Цагдаагийн газар шалган, сэжигтнийг олж, мөрдөн шалгаж байна.
-
Осолд орсон жолооч машиндаа хавчуулагджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд автозамын зорчих хэсэгт өчигдөр 2 автомашин мөргөлджээ. Уг ослын улмаас 1 жолооч нь машиныхаа төмөр эд ангид хавчуулагдан, гарч чадахгүй болсон аж. Тухайн үед газао дээр нь очсон цагдаа тэр жолоочийг гаргуулахаар онцгой байдлын албанд хандсан байна. Нийслэлийн Аврах ангийн албан хаагчдыг очиход иргэн С-ийн “Hijet” загварын автомашин, иргэн…
