-
Төв угжнаас гарч, Сэлэнгэ мачийтлаа зүтгэх нь дээ

Өнөө жил улсын төсөвт Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон гэсэн 5 аймаг мөнгө өгч байна. Тэгвэл ирэх жил 7 аймаг болон нийслэлээс улс мөнгө татахаар төлөвлөжээ. Энэ онд 5 аймаг хамжаад, улсад 1.5 их наяд төгрөг өгч байгаа бол ирэх жил 8-уулаа нийлж, ийм мөнгө босгох хэрэгтэй болж байна. Энэ ачааны хүндийг уламжлал ёсоор Өмнөговь…
-
Угжны “Топ5”-д Баянхонгор багтаж, Хэнтий хасагдав

Монгол Улс 21 аймагтай ч 1/3 нь улсын төсөвт нэмэр болж, бусад нь нэрмээс болдог. Жилийн жилд ийм байдаг. Дараа жил ч тийм л байх нь. Ирэх жил улсын төсвөөс 14 аймгийг нийт 297 тэрбум 528.2 сая төгрөгөөр угжих гэж байна. Ажаад байхад тал бүрийн боломж ихтэй, авах нь байтугай өгөх учиртай аймгууд улсаас хамгийн…
-
Ховд голын Хар-Үзүүрт төмөр бетон гүүр тавилаа

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Хар-Үзүүр гэдэг газраар урсах Ховд голд 217 метр урт төмөр бетон гүүр ашиглалтад орлоо. Үүнийг улсын төсвийн 8.9 тэрбум төгрөгөөр орон нутгийн “Жол” ХХК тавьж, өчигдөр хүлээлгэн өгөв. Тус компани энэ гүүрийг 2024 оны 4 дүгээр сараас тавьж эхлээд, 2025 оны 8 дугаар сард бүрэн дууссан байна.
-
Шинэ Зеланд улс Монголын хонины ноосны салбарт шинэчлэл авчирна

Монгол Улс, Шинэ Зеландын эдийн засгийн тулгуур болсон хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, тухайлбал хонины ноос хяргах, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэх, хоршооллын аж ахуйг хөгжүүлсэн туршлагыг нутагшуулах зэрэг чиглэлд хамтран ажиллахаар боллоо. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Шинэ Зеланд улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Жерард…
-
НДШ-ийн өрийг барагдуулж, тэтгэвэр, тэтгэмжийг хугацаанд нь олгоно

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд болон 21 аймаг 9 дүүргийн газар, хэлтсийн даргатай нартай цахимаар уулзалт хийлээ. Энэхүү уулзалтаар нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах, даатгуулагчдад нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд олгох, үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх талаарх асуудлыг хэлэлцлээ. Нийгмийн даатгалын байгууллага нь 2025 оныг “Даатгуулагчийг дэмжих, нийгмийн даатгалын шимтгэлийн…
-
НДС-гийн 700 тэрбум төгрөгийн хүү 35 тэрбум болоод байна

Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны 4 банканд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг 1 жилийн хугацаатай, жилийн 15%-ийн хүүтэй хадгалуулжээ. Энэ хадгаламжийн хүү нийт 105 тэрбум төгрөг болох юм. Ингэхдээ Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх орон тооны бус мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлөөр хянуулсан юм байна. Банканд хадгалуулсан мөнгөний 8 дугаар…
-
Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+, тогтвортой” түвшинд хэвээр хадгаллаа

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+, тогтвортой” түвшинд хэвээр хадгалах шийдвэр гаргаснаа “Фитч рейтингс” (Fitch Ratings) агентлаг 2025.09.01-нд зарлалаа. Гадаад орчны нөлөөнд Монгол Улс эмзэг байгаа нь гол эрсдэл хэвээр байгаа. Гэсэн ч тогтвортой эдийн засгийн өсөлтийн төлөв, Засгийн газрын өр тогтвортойгоор буурч байгаа нь зээлжих зэрэглэлийг хэвээр хадгалахад голлон нөлөөлжээ. Фитч агентлагийн тайланд: 1. Тогтвортой…
-
Хүүхдийн мөнгийг энэ сарын 18-нд олгох хуваарь гарчээ

Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газраас энэ сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарийг танилцууллаа. Тухайлбал, нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг энэ сарын 15, 25-нд олгох бол насны хишиг, эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг есдүгээр сарын 25-нд олгох хуваарь гарчээ. Харин хүүхдийн мөнгийг 9-р сарын 18-нд олгох юм байна.
-
Монголбанкны хар жагсаалт өнөөдрөөс хүчингүй болж, онооны систем үйлчилж эхэллээ

УИХ өнгөрсөн хавар Зээлийн мэдээллийн тухай хуульд өөрчлөлт оруулж, зээлийн мэдээллийн түүхийг зээлийн лавлагаанд тусгахгүй байхаар болсон юм. Уг хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. 9-р сарын 1-нээс эхлэн зээл авах гэж байгаа иргэний өмнө нь авсан зээлийн түүхийг харгалзан үзэхгүйгээр зээл олгох бололцоо бүрдэж байна. Тодруулбал хар жагсаалт байхгүй болж, харин зээлдэгч бүрд цоо шинэ…
-
“УБТЗ” Хятадын талтай хүссэн тохиролцоондоо хүрлээ

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын төмөр замуудын төлөөлөгчдийн болон Хөрш орнуудын хилийн төмөр замын комиссын зөвлөгөөн өнгөрсөн 7 хоногт Улаанбаатарт боллоо. Уг хурлаар “УБТЗ” ХНН Хятадын талтай хоногт өргөн царигаар 16 галт тэрэг, нарийн царигаар 10 галт тэрэг хүлээлцэхээр тохиролцов. Өмнө нь манай улс өргөн царигаар хоногт 15 галт тэрэг өмнөд хөршид хүлээлгэн өгдөг байв. Хоногт…