-
Татварын өртэй 12.100 аж ахуйн нэгжийн дансыг нээлээ

Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар өнөөдөр анхны хурлаа хийж, татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн дансыг нээлээ. Татварын байгууллагад өртэй 12.100 аж ахуйн нэгж манай улсад байгаа аж. Тэдний арилжааны банкин дахь дансыг өнөөдрөөс эхлэн, 1 сарын хугацаанд нээхээр шийдсэнээ Н.Учрал хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээллээ. Эдгээр аж ахуйн нэгжид 4-р сарын 6-наас 5-р сарын 6-ны…
-
9 намын санхүүгийн тайланд аудит хийлгэхээр хүргүүллээ

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн 9 намын санхүүгийн тайланд дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт өнөөдөр (2026.04.03) хүргүүллээ. Улс төрийн намын тухай хуулийн 37.2 дахь хэсэгт заасан хугацаанд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас 29 нам 2025 оны санхүүгийн тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлжээ. Эдгээрээс 2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр 9 нам нийт сонгогчийн…
-
161 ХК хувьцаа эзэмшигчдээ хуралдуулна

Компанийн тухай хуулийн 59.4-т заасны дагуу хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) нь компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулах үүрэг хүлээдэг. Үүний дагуу хувьцаа эзэмшигчдийн 2026 оны ээлжит хурлыг хуралдуулах тухай мэдэгдлийг 3 дугаар сарын 30-ны байдлаар нийт 161 хувьцаат компани Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлжээ. Үүнийг ангилбал:
-
5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл өсжээ

Монголд сүүлийн жилүүдэд төрөлт буурсан ч эх, хүүхдийн эндэгдэл өссөн байна. 2025 онд нийт 53,716 эх амаржсан нь өмнөх оноос 3,603 -аар буурсан бөгөөд эхийн эндэгдэл 2025 онд 17 бүртгэгдсэн нь өмнөх оноос 4-өөр өссөн буюу 31.4 промилд хүрсэн үзүүлэлт гарчээ. 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 914 бүртгэгдсэн нь 16.9 промил буюу өмнөх оноос 1.7…
-
Зүүн аймгуудын малчдын ноолуурыг дуудлагаар зарна

ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйн бирж хамтран 2026.03.29-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын спорт цогцолборт ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулах гэж байна. Зүүн аймгуудын малчдад ноолуураа дундын зуучлагчаар дамжуулалгүйгээр ноолуурын үйлдвэрүүдэд зарах боломжийг уг дуудлага худалдаагаар олгож байгаа юм. Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн малчид ноолуураа ченжүүдэд өгөлгүйгээр уг цогцолборт авчран, үйлдвэрүүдэд худалдах боломж бүрдүүлжээ.
-
АН: Шатахууны үнийг дагаад бусад юмны үнэ өсдөгийг ЗГ яаж болиулах вэ?

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, шатахууны гадаад, дотоод зах зээлийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонслоо. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай нар уг асуудлыг АН-ын бүлэгт танилцуулж, гишүүдийн асуултад хариуллаа. АН-ын гишүүд Засгийн газраас дотоодын зах зээл дэх шатахууны олдоц, хүрэлцээ,…
-
Төрийн бүх байгууллага хэмнэлтийн горимд шилжлээ

Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй мөргөлдөөнтэй холбоотойгоор нефтийн бүтээгдэхүүн, дизель түлш, шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан манай улс иргэний нисэх, төмөр зам, автотээврийн салбарт шатахуун нөөцөлж, шатахуунаар таслахгүй байхад анхаарч байна. Олон улсын нөхцөл байдлын Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөг зөв тооцож, Засгийн газрын харьяа бүх байгууллага төсөв, санхүү хэмнэх…
-
Т.Жамбаажамц: Хүүхдүүд санхүүгийн мэдлэгтэй болж, хууль бус зүйлээс өөрийгөө, найз нөхдөө хамгаалах нь чухал

Хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, мөнгөө ухаалгаар удирдах чадварыг хөгжүүлэх зорилготой “Дэлхийн мөнгөний 7 хоног–2026” аяны нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирал Б.Ариунболд болон санхүүгийн салбарын төлөөллүүд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцов. Нээлтийн үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц…
-
Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо

Монголын мянганы сорилтын сан өнөөдөр Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрээ ашиглалтад орууллаа. Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан “Мянганы сорилтын II компакт гэрээ”-ний хүрээнд уг үлйдвэрийг барьсан юм. Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг 2021.03.31-2026.03.31-ний хооронд хэрэгжүүлж, Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлж, ойрын ирээдүйд учирч болох усны хомсдолоос сэргийллээ.…
