-
Алтны үнэ унц нь 5000 ам.доллар хүрч өсөх хандлагатай байна

Ирэх 12 сарын хугацаанд унц алтны үнэ 4980 ам.долларт хүрч, одоогийн түвшнээс 27 хувиар өснө гэж Киото хотноо болж буй Лондоны үнэт металлын зах зээлийн холбооны жил тутмын чуулганд оролцсон төлөөлөгчид таамаглаж байна хэмээн Mining.com мэдээллээ. 1979 оноос хойш жил бүр хамгийн өндөр өсөлттэй байгаа алтны үнэ энэ жил 52 хувиар өссөн билээ. Тодруулбал, энэ…
-
ДЦС-ууд 13 хоногийн нөөцтэй байна

Дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 69 зуухнаас 48 нь ажиллаж, 13 нь бэлтгэлд, 8 нь засварт байна. 10 дугаар сарын 24-ний байдлаар станцууд дунджаар 663.6 мянган тонн нүүрсний нөөц, 3,405 тонн мазутын нөөцтэй байна. Энэ нь 13 хоног хэрэглэх нүүрс, мазут юм.
-
Жолооч нар цагдааг алгасан даатгалын компанид шууд хандах боломж бүрдлээ

Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор жолооч алив ослын үед хүний амь, эрүүл мэнд хохироогүй, осолд холбогдсон жолооч нарын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгөд хохирол учраагүй, мөн жолооч нар хоорондоо маргаангүй тохиолдолд даатгалын компаниуд уг ослын талаарх мэдээлэл, баримтыг цахимаар хүлээн авч, нөхөн төлбөр олгох асуудлыг шуурхай шийдвэрлэх боломж бүрдлээ. Ийм нөхцөлд жолооч нар…
-
Дансаа бүү ашиглуул

Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран залилах, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор иргэдийн санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Дансаа бүү ашиглуул” аяныг эхлүүллээ. Монгол Улсын хэмжээнд 2025 оны эхний есөн сарын байдлаар…
-
Г.Дамдинням: Бензины тасалдал 14 цаг гэхэд хэвийн болно

Сүүлийн хоёр долоо хоногт үүссэн АИ-92 бензиний шоок өнөөдрөөс хэвийн байдал руу шилжиж байна. Манай аж ахуйн нэгжүүд Засгийн газар, салбарын яамтайгаа нягт хамтран ажиллалаа. Сүүлийн гурав, дөрөв хоног Улаанбаатар хотын түгжрэлд өдөр шөнөгүй цэнэглэлт хийж энэ шоокийг тайвшруулж байна. Орон нутгууд руу 5600 мянган тн бензин ачлаа. Одоо ямар асуудал үлдсэн бэ гэхээр нөөцөө…
-
Танилц: Монголд босгож буй шатахууны аварга сав

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК талбайдаа түүхий тос, завсрын болон эцсийн бүтээгдэхүүн хадгалах зориулалттай нийт 35 ширхэг босоо агуулах сав, шингэрүүлсэн шатдаг хий хадгалах зориулалттай 5 ширхэг хэвтээ сав суурилуулж байна. Үүн дундаа хамгийн том сав нь 45,000 м³ багтаамжтай, 60 метр диаметртэй, 21 метр өндөр юм байна. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК…
-
“Говь” ХК-ийг ХХК болгох ажиллагааг зогсоолоо

“Говь” ХК хэлбэрээ өөрчлөн, хязгаарлагдмал хариуцлагатай компани болохоор 2025.09.08-нд шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулж Санхүүгийн зохицуулах хороо тус компанид хяналт шалгалт хийсэн юм. Уг шалгалтдаа тулгуурлан, СЗХ дүгнэлт гаргалаа. 2019 оны 5 дугаар сард “Говь” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл “Таванбогд холдингс” ХХК-иас 15 сая ам.доллар гарган “Гоёо” ХХК-ийн хувьцааг худалдан авчээ. Тухайн оныхоо 7, 8 дугаар сард…
-
182 ШТС хэвийн ажиллаж байна

Улаанбаатар хотод нийт 280 гаруй шатахуун түгээх станц /ШТС/ үйл ажиллагаа явуулж байна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээлэв. Үүнээс 232 ШТС-ын мэдээг түүвэрлэн гаргажээ. Үүнд: • 182 ШТС хэвийн үйл ажиллагаа явуулж байна. • 11 ШТС гэрээт байгууллагад өгөхөөр шатахуунаа хязгаарлажээ (онцгой, эмнэлэг, цагдаа болон бусад). • 39 ШТС шатахууны нөөцгүй болж түр…
-
“Хөх сувд” мөсний баярыг хэзээ хийхээ товлолоо

“Хөх сувд” мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал суманд 2026 оны 3 дугаар сарын 2-4-нд хийхээр ССАЖЗЯ, Хөвсгөл аймгийн ЗДТГ товлолоо. Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор 2000 онд энэ баярыг Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагч Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нар санаачлан, хийсэн юм. Сантын-Өвөрт болсон уг баярт 10-аад чаргатай морь уралдуулан, нутгийн иргэд оролцож…
-
Даланзадгадад барих ДЦС-ын байгаль орчны нарийвчилсан үнэлгээг баталлаа

Өмнөговь аймаг орон нутгийн үнэт цаас гаргаж, Даланзадгад суманд 50 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц барихаар болсон. Энэ оны 8 дугаар сарын 13-нд Засгийн газар тус аймагт үнэт цаас гаргах зөвшөөрөл олгосон юм. Уг станцын байгаль орчны нарийвчилсан үнэлгээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам өнөөдар албан ёсоор баталлаа. Ингэснээр тус аймаг 2026 онд…