Category: Эдийн засаг

  • Үхрийн махны үнэ кг нь 30 мянган төгрөгт хүрчээ  

    Үхрийн махны үнэ кг нь 30 мянган төгрөгт хүрчээ  

    Гуравдугаар сарын 30-ны байдлаар Улаанбаатар хотод гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.6 хувь, өмнөх 7 хоногоос 1 хувиар өссөнийг Үндэсний Статистикийн Хороо мэдээллээ. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнүүдээс хонь, үхрийн мах болон дотоодын төмсний дундаж үнэ өнгөрсөн долоо хоногийнхоос 1.7-3.1 хувиар нэмэгдсэн байна. Тодруулбал: 1 килограмм үхрийн цул махны дундаж үнэ хоёрдугаар сард 28,812 төгрөг…

  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.доллар болжээ

    Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.доллар болжээ

    Монгол Улсын гадаад валютын нөөц 2026 оны 1 дүгээр улиралд 7,187.8 сая ам.долларт хүрч, оны эхнээс 182.5 сая ам.доллароор өсөж, түүхэн дээд түвшинд хүрсэн тухай Монголбанк мэдээллээ. Энэ нь валютын төлбөртэй барааны импортын 8.4 сарын хэрэгцээ бол бараа болон үйлчилгээний импортын 5.6 сарын хэрэгцээ аж. Богино хугацаат гадаад өр төлбөрийг 275 хувь төлөх түвшинд буюу…

  • Бортээгийн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах 1 тэрбум ам.долларын санхүүжилтийн санал иржээ

    Бортээгийн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах 1 тэрбум ам.долларын санхүүжилтийн санал иржээ

    Монгол Улсын Засгийн газар Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулж хамтран ажиллах саналыг олон улсад нээлттэй зарласан. Хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн саналтай холбоотой нээлтийн хурлыг Эрдэнэс Тавантолгой компаниас зохион байгууллаа.  Бортээгийн ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхолтой дотоод, гадаадын 7 аж ахуйн нэгж, консорциум материал ирүүлсэн бөгөөд 500 сая ам.доллароос 1 тэрбум ам.долларын урьдчилгаа…

  • 161 ХК хувьцаа эзэмшигчдээ хуралдуулна

    161 ХК хувьцаа эзэмшигчдээ хуралдуулна

    Компанийн тухай хуулийн 59.4-т заасны дагуу хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) нь компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулах үүрэг хүлээдэг. Үүний дагуу хувьцаа эзэмшигчдийн 2026 оны ээлжит хурлыг хуралдуулах тухай мэдэгдлийг 3 дугаар сарын 30-ны байдлаар нийт 161 хувьцаат компани Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлжээ. Үүнийг ангилбал:

  • Аюулгүйн нөөцийн өвсийг 5000-аар зарж байна

    Аюулгүйн нөөцийн өвсийг 5000-аар зарж байна

    Дархан-Уул аймгийн аюулгүйн нөөцөд 2023, 2024 онд бүрдүүлсэн өвсийг Онцгой комиссын шийдвэрээр 3 дугаар сарын дундуур малчдад үнэ төлбөргүй олгожээ. Өнөөдрөөс /2026.04.01/ тус комисс Засгийн газрын 2025 оны 56 дугаар тогтоолын дагуу бэлтгэсэн 100 тонн буюу 5000 боодол өвснөөс 4000 боодлыг нь зарж эхэллээ. 1 боодол өвсийг 5000 төгрөгөөр малчдад худалдаж байна.

  • Холштейн үүлдрийн үнээтэй айл 20 тн сүү “АПУ Дэйри”-д нийлүүлжээ

    Холштейн үүлдрийн үнээтэй айл 20 тн сүү “АПУ Дэйри”-д нийлүүлжээ

    “АПУ Дэйри” ХХК дэлхийд сүүний гарц, ашиг шимээрээ тэргүүлэгч холштейн үүлдрийн, хээлтэй 400 үнээ Монголд нутагшуулсан. Үр дүнд нь шингэн сүүний үйлдвэрлэлийн хэмжээг өдөрт 10 тонноор нэмэгдүүлжээ. Энэ өсөлт сүүний салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, өрхийн бүтээмжийг нэмэгдүүлж, үр ашгийг шинэ түвшинд гаргахад түлхэц үзүүлж байна. Жишээлбэл: Төв аймгийн Баянхангай суманд 10…

  • Тариаланчдад литр түлшийг 3400 төгрөгөөр олгохоор болжээ

    Тариаланчдад литр түлшийг 3400 төгрөгөөр олгохоор болжээ

    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам өнөөдөр (2026.03.31) газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтарсан уулзалт хийлээ. Хаврын тариалалт эхэлж буй энэ үед газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд 1 литр дизель түлшийг 3400 төгрөгөөр олгохоор талууд тохиролжээ. Ойрх Дорнодод үүссэн дайны байдлын улмаас дизель түлшний үнийг…

  • Дорнод аймагт нэг кг ноолуур 200 мянган төгрөгт хүрчээ

    Дорнод аймагт нэг кг ноолуур  200 мянган төгрөгт хүрчээ

    “Монгол ноолуур-2026″ ноолуурын дуудлага худалдаа Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд болсон. Дуудлага худалдаанд ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 13 аж ахуйн нэгжийн төлөөлөл, Сүхбаатар аймгийн 13 сум, Хэнтий, Дорнод аймгийн малчид оролцож байгаа юм. Энэ үеэр Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн малчдын бэлтгэсэн 13 тонн ноолуурыг дуудлага худалдаагаар үндэсний үйлдвэрлэгч нарт худалдааллаа. Дуудлага худалдааны эхлэх үнийг 190 мянган байхаар…

  • Юанийн ханш өсөж 523 төгрөгт хүрэв

    Юанийн ханш өсөж 523 төгрөгт хүрэв

    Юанийн ханш 2025 оны 11-р сард 502 төгрөг байсан бол 12-р сард 503 төгрөг, 2026 оны эхний сард 510 төгрөгт хүрээд байна. Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад юанийн ханш 523 төгрөг байна. Ам.доллар өнөөдрийн байдлаар Монголбанкны нэрлэсэн ханшаар 3568 төгрөг, валют арилжааны төвүүдэд 3588 төгрөг бол арилжааны банкуудад 3586 төгрөгөөр арилжаалагдаж байна. Энэ нь өнгөрсөн жилийн…

  • Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

    Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өнөөдөр (2026.03.30) Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа, Д.Бум-Очир, Ж.Галбадрах, А.Ганбаатар, С.Замира, Х.Тэмүүжин, С.Цэнгүүн, Ө.Шижир, С.Эрдэнэболд нар өргөн мэдүүлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.1-д заасны дагуу нийтийн өргөдлийн цахим системд иргэн Рэгзэнгийн…