-
“Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагынхан оролцоно

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Г. Занданшатар оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, “Монгол Улсын нийгэмд цэгцрэх хөдөлгөөн эрчимжиж байна. Уул уурхай, төрийн өмчийн салбарт үүрлэсэн баялгийн хулгай цэгцрэх хөдөлгөөний урсгалд туугдаж ил гарсаар байна. Энэ урсгалыг зөв голдиролд чиглүүлэхэд хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын манлайлал, үүрэг,…
-
Буцалтгүй тусламжаар эрчим хүчний сүлжээний найдвартай байдлыг хангах тоног төхөөрөмж авна

“Эрчим хүчний сүлжээний найдвартай байдлыг дэмжих тоног төхөөрөмжийг нийлүүлэх төсөл” хэрэгжинэ. Япон Улсын Засгийн газрын 500.0 сая иен (3.14 сая ам.доллар)-ий буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих энэ төслийн хүрээнд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК болон “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-уудад цахилгаан эрчим хүчний сүлжээний дэд бүтцийн найдвартай байдлыг хангахад нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлнэ. Үүнд хөдөлгөөнт трансформаторын…
-
Н.Ууганбаатар: Бид технологийн хувьсгалаас боломж олж авах хэрэгтэй

Валютын нөөц тогтвортой байгааг төв банкнаас мэдээлж байгаа. Тэгвэл энэ нөөц Монголчуудын амьдралд ямар нөлөө үзүүлэх талаар эдийн засагч Н.Ууганбаатартай ярилцлаа. -Эдийн засаг сайнгүй л байх шиг мэдрэгдэх юм. Гэтэл Монголбанкнаас валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрсэн тухай зарлаад байдаг. Валютын нөөц яг эдийн засаг ямар байгааг тодорхойлдог хүчин зүйл мөн үү? -Төв банкны Ерөнхийлөгчийн…
-
Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх зөвлөмж хүргүүлжээ

Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, Монополын эсрэг газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Тус газраас энэ оны эхнээс өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үнэ бүрдэлт, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах, хяналт шалгалт хийх Ажлын хэсэг ажиллаж байна. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл,…
-
Буцалтгүй тусламжаар барьсан дэд бүтцээ тохируулж чадалгүй 9 жил болжээ

Замын-Үүд сумын Замын-үүд чөлөөт бүсэд 2011-2017 онд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр дулааны станц, бохир ус цэвэршүүлэх байгууламж, тэдгээрийн шугам сүлжээ зэрэг дөрвөн багц бүтээн байгуулалт хийж өгчээ. Гэвч уг бүтээн байгуулалтын туршилт, тохируулгыг хэн, хэзээ хийх нь тодорхойгүй байсаар ашиглаж чадалгүй 9 жилийн нүүрийг үзсэн байна. Энэ талаараа одоогийн удирдлагууд Ерөнхий сайдыг очих үеэр дуулгав. Хэрэв…
-
2 сарын хугацаанд 20 мянга гаруй монголчууд Вьетнам, Тайландад аялжээ

2025 оны байдлаар Вьетнам улсад аялсан монголчуудын тоо 64 хувиар өссөн гэх статистик гарчээ. Сүүлийн хоёр сарын хугацаанд гэхэд 20 мянга гаруй иргэн Вьетнам, Тайланд улсад аялсан байна. Аяллын үнэ ханшийн тухайд аль орны ямар хот байхаас хамаарч, 7 шөнө 8 өдрийн аялал нь 4-6 сая төгрөгт хэлбэлздэг байна. Нэг монгол иргэн жилд 3-4 удаа…
-
Гашуунсухайт-Ганцмод боомтын гүүр тавих ажил өвлийн нөхцөлд үргэлжилж байна

Гашуунсухайтаас Ганцмод боомт руу хил дамнуулан төмөр зам тавих төслийн 8 багц ажил 2026.01.12-ны байдлаар 9.31 хувьтай хэрэгжиж байна. Дээд, доод бүтцийн ажил 0.47 хувь, урт гүүр тавих ажил 8,84 хувийн гүйцэтгэлтэй байгааг ЗТЯ мэдээллээ. Монгол Улс талын төмөр замын 8 багц ажлаас урт гүүр тавих ажил өвлийн нөхцөлд хэвийн үргэлжилж буй аж. Энэ ажлын…
-
Үхрийн мах кг нь 27 мянгад хүрчээ

Тэтгэвэр 80 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Гэтэл махны үнэ нэмэгдчихлээ. Би 650 орчим мянга төгрөгийн тэтгэвэр авдаг байсан. Нэмэгдээд 730 орчим мянган төгрөг боллоо. Ингээд 580 мянгаар нь Цагаан сарынхаа ууцыг авчихлаа. Одоо буузны махаа авах гэтэл мөнгө хүрсэнгүй. Дараагийн тэтгэврээ хүлээнэ” хэмээн өндөр настан Т.Болор ярив. Түүний адил 700 орчим мянган төгрөгтэй иргэд хонины ууц…
-
Жарганатын голд болох байсан эвентийг цуцаллаа

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Жарганатын голд 1-р сарын 17-19-нд зохион байгуулахаар товлосон дархад түмний өв соёлыг сурталчлах “Маанарын соёл” үйл ажиллагааг цуцаллаа. Хаант тэнгэрийн Самгалдай төвөөс зохион байгуулахаар төлөвлөсөн уг үйл ажиллагааг Рэнчинлхүмбэ сумын засаг дарга цуцалсан байна. Ийм үйл ажиллагаа зохион байгуулах тухайгаа сумын ЗДТГ-т урьдчилан мэдэгдээгүй, хөтөлбөрөө танилцуулаагүй, олон нийтэд мэдээлснийхээ дараа хөтөлбөрөө танилцуулсан…
-
Орон нутгийн анхны бондыг зах зээлд арилжихаар шийдвэрлэв

Засгийн газар 2025.08.13-нд 43 дугаар тогтоол гаргаж, Даланзадгадад 50 МВт-хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөгийн бондыг дотоодын зах зээлд арилжих эрхийг Өмнөговь аймгийн Засаг даргад олгосон. Үүний дагуу уг бондыг хөрөнгийн зах зээлд арилжих шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хороо өчигдөр гаргалаа. Тус бондыг 2026-2028 онд дотоодын зах зээлд олон нийтэд…