-
Хөшөөтийн уурхайд жолооч, тээвэрчид жагсаал зохион байгуулжээ

Хөшөөтийн уурхайд гэрээгээр нүүрс тээвэрлэгчдийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, нүүрс тээврийн компани, жолооч нарын төлөөлөл 2026.01.05-нд Ховд аймгийн удирдлагуудтай уулзжээ. Хөшөөтийн уурхайн нүүрс ачих талбайд саяхан жолооч, тээвэрчид тайван жагсаал зохион байгуулж, уурхай хариуцсан захиралд нэгдсэн тээврийн хөлсийг бууруулахгүй байх болон бусад асуудлаар шаардлага хүргүүлсэн байна. Гэвч тус шаардлагад “МоЭнКо” ХХК хариу ирүүлээгүй аж. Иймд Хөдөлмөрийн…
-
21:00-09:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааныг үнэгүй болголоо

Нийслэл, аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурингийн гэр хороололд амьдардаг, цагийн ялгаварт тоолууртай айлуудын шөнө хэрэглэсэн цахилгааныг 2026.01.01-нээс эхлэн, үнэгүй болголоо. Энэхүү журам 2026.03.31-ний өдрийг дуустал үргэлжилнэ. 4-р сарын 1-нээс буцаад шөнийн цахилгаан төлбөртэй болно. Эрчим хүчний зохицуулах хороо 2025.12.25-нд “Тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай” 703 дугаар тогтоол гаргаж, шөнийн цахилгааны үнэ тарифт…
-
Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагад “Од”-ны зэрэглэл тогтооно

Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор “Од”-ны зэрэглэл тогтоох журмыг баталлаа. Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаж тусгайлсан бодлогыг үе шаттай хэрэгжүүлж буй. 2026 онд нэг сая жуулчин хүлээн авахаар төлөвлөж байна. Журам батлагдсанаар Аялал жуулчлалын тухай хуулийн хэрэгжилт хангагдаж, зочлох үйлчилгээ эрхэлж буй байршуулах хэрэгслийн ангилал, зэрэглэл тодорхой болж,…
-
“Эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-нд 141 арга хэмжээ тусгажээ

“Эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-ний талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 300 хоногийн төлөвлөгөөг 2025 оны 12 дугаар сарын 31-ний Засгийн газрын хуралдаанаар баталсан. Ажлын хэсэг өнгөрсөн тав хоногт яамдаас санал авч нэгтгэн төлөвлөгөөнд тусгажээ. Түүнчлэн Ерөнхий сайд, холбогдох албан тушаалтнууд “Эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэх” 300 хоногийн ажлын төлөвлөгөөг орон нутагт…
-
Алтны үнэ өнгөрөгч оны эхэн үеэс 59 хувиар өсжээ

Алтны үнэ 2024 оны 12-дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан бол 2025 оны 12-дугаар сард унц нь 4310.45 ам.доллар болж оны эхнээс 59 хувиар өсжээ. Энэ талаар АҮЭБЯ-аас мэдээлсэн бөгөөд, “Шаргал металлын үнэ 2025 оны нэгдүгээр сард унц нь 2711.28 ам.доллар болж өссөн бөгөөд энэ амжилтаа бататгасаар 50 удаа түүхэн дээд цэгээ шинэчлэв. 2026…
-
Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллахаар тохиролцов

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Хархорум хотын Захирагч Л.Халтар, Хархорум хотын Ерөнхий архитектор Ц.Баярбат тэргүүтэй Захирагчийн ажлын албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Хархорум хотын Захирагч Л.Халтар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэрэгжилтийн явцын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хотын байр зүйн нарийвчилсан зураглал, инженер-геологийн судалгаа, инженерийн…
-
Монголбанк 2025 онд 16.3 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2025 оны 12 дугаар сард 2,775.4 кг алт худалдан авчээ. Энэ нь оны эхнээс өссөн дүнгээр нийт 16.3 тонн үнэт металл авсан үзүүлэлт юм. Үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны салбар 880.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 1,950.3 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ нь жилийн өмнөх үетэй харьцуулбал 0.7 хувиар буурсан үзүүлэлттэй…
-
Гадаад валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Эдийн засгийн нөхцөл сайнгүй байгаа ч Монгол улсын гадаад валютын нөөц маш өндөр үзүүлэлттэй байна. Тодруулбал 7 тэрбум ам.долларын гадаад валютын нөөцтэй болжээ. 2025 оны эцэст гадаад валютын нөөц 7 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх 11 дүгээр сараас 1.5 орчим тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Энэ нь оны эхнээс 27.14 хувийн өсөлт болж байна. Монгол…
-
Дархан, Төв аймаг руу зорчигч тээвэрлэх үнэ нэмэгдлээ

Улаанбаатар хотоос Дархан-Уул, Төв аймаг руу том оврын автобусаар зорчигч тээвэрлэх төлбөр өнөөдрөөс (2026.01.05) эхлэн нэмэгдлээ. Эдгээр чиглэлд ямар үнэ тарифаар зорчигч тээвэрлэхийг доорх мэдээллээс харна уу!
